Зохиогч: Урлаг

Монголын уран зургийн галерей нь “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төсөл хэрэгжүүлж буй. Эл төслийн хүрээнд “Алтан гадас” одонт, зураач О.Эрдэнэцогт “Хараа” уран зургаа дахин сэргээн бүтээлээ. Зураач О.Эрдэнэцогт энэхүү бүтээлээ 1991 онд зурсан бөгөөд түүний бүтээлүүд нь төсөөлөл, зүүдний ертөнцийг харуулж буй мэт боловч угтаа амьдралын мөн чанар, хүмүүний орчлонгийн учрал хагацал, өрнөл тэмцлийг өгүүлэх гүн гүнзгий утга санааг илэрхийлсэн байдаг. “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төсөл нь галын гэмтэлтэй сэргээн засварлах боломжгүй уран зургийг зураачаар нь дахин зуруулах зорилготой төсөл юм.

Read More

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Б.Отгонбат багштай “Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн 3А дамжааны оюутнууд Оросын нэрт зохиолч Елена Дмитриевна Гальцовагийн “Од хүү” хүүхдийн жүжгийг тоглолоо.

Read More

“Asian movie pulse” вэбсайтаас гаргасан 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтыг гаргажээ. Эл жагсаалтын 22-т өнгөрсөн сард Таллины кино наадмын гранпри шагналыг хүртсэн Монголын уран сайхны “Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч” кино жагсжээ. Эл киноны талаар тус сайтын нийтлэлч Марина Рихтер “Бараг бүхэлдээ өнгөгүй ч гэмээр, өргөн дэлгэцийн хэмжээгээр зураг авалтаа хийсэн Э.Энхбаяр зураглаачийн ажил болох “Чимээгүй хотын жолооч” кино гол дүрийн баатрын дотоод сэтгэлийн харанхуй байдалд нийцсэн түгшим уур амьсгалд үзэгчийг аваачих шиг санагдсан. А.Түвшинбаярын хүчтэй дүрслэл уг киноны хөдөлгөгч нэг хүч юм. Гол дүрийн ганцаардалдаа баригдаж, хорих ангиас гарсныхаа дараа гадаад орчинтой дасан зохицох гэж…

Read More

УДБЭТ-ын хамт олон П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг 10 дахь удаагаа амжилттай тоглолоо. Эл балетрыг өнөө жил 11 дэх жилдээ тоглож буй нь энэ бөгөөд тус балетад нийт 150 гаруй хүүхдүүд сонгогдон оролцсон юм. Авьяаслаг сурагчдад УДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг талархал илэрхийлэн, гарын бэлэг гардууллаа.

Read More

Амрагийн шивнээ: Ричард – Өнөөдөр нууц амраг чинь ирэх үү? Сара- Аанха. Ричард- Хэдэн цагт? Сара – Гурван цагт. Ричард – Та хоёр нэг тийшээ явах уу, гэрт байх уу? Сара – Юу… гэртээ л байх байх гэж бодож байна. Ричард – Би та хоёрыг үзэсгэлэн үзэхээр явах болов уу гэж бодож байсан юм. Сара – Тийм л дээ… гэхдээ өнөөдөр гэртээ байвал дээр юм шиг санагдаад байна. Ричард – Ойлгомжтой. Яах нь та нарын дур… Бичихэд хэцүү урлаг Жүжиг гэдэг үзэхэд сайхан ч, бичихэд хэцүү урлаг. Бичлээ гэхэд сайн жүжиг болох уу, үйл явдлын огтлолцол, үзэгдлүүдийн дараалал төдийхэн үгийн сувс болчих вий гэсэн айдас ямагт дагана. Энэ айдсыг гэтлүүлэх ерөндөгийг эрээд үзэл санаа, дүр, зөрчил…

Read More

Өнөөдөр Төрийн соёрхолт, “Алдрын од” одонт “Харанга” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн мэндэлсэн өдөр. Тэрбээр энэ өдөр буюу 1965 оны арванхоёрдугаар сарын 21-нд мэндэлжээ. Урлагийн мэдрэмж нь удам дамжсан тэрбээр хоёрдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа шинэ жил дээр үлээвэр хөгжимтэй дуулснаас хойш урлагийн замналд эргэлт буцалтгүй татагджээ. 1989 онд 23-хан насандаа “Харанга” хамтлагтай хувь тавилангаа холбосноос хойш өдгөө 35 жил уран бүтээлээ хүргэж явна. Тэрбээр 2014 оны гуравдугаар сард Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж, түүнээс таван жилийн дараа буюу 2019 онд хамтлагийнхаа 30 жилийн ойгоор хамтлагаараа Төрийн соёрхол хүртсэн юм. Х.Лхагвасүрэн “Харанга” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна хувийн уран бүтээлээ…

Read More

“Pro” театрын уран бүтээлчид  “Цөмөгч цэрэг ба хулганын хаан” жүжгийг  ганцхан удаа дахин тоглохоор болжээ. Тус театрын уран бүтээлчид П.И.Чайковскскийгийн хөгжмөөс сэдэвлэн хүүхэлдэйн театр, сүүдрийн театр, драмын театрын олон жанруудыг ашиглан орчин үеийн үзэгч багачуудад хүргэж буй юм. Тоглолт Буянт ухаа спортын ордонд 2024 оны арванхоёрдугаар сарын 28-нд 12:00 цагаас болно.

Read More

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдын 76 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1948 оны энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай, Ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын ууган охин болон мэндэлжээ. Н.Сувд 1970 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийг тайз, дэлгэцийн жүжигчний мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа “Монгол кино” үйлдвэрээс эхэлжээ. Улмаар 1973 оноос УДЭТ-т ажиллаж, тус театрын тайзнаа Оросын зохиолч Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүрээр анхлан гарч байв. Харин дэлгэцийн уран бүтээлд “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг анх бүтээж, 1989 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Балжиннямын…

Read More

Хөлөг баатрын цол гэгддэг Сэр болон Дэйм цолыг хүртээх ёслолын арга хэмжээ өнгөрсөн лхагва гариг /2024.12.18/-т уламжлал ёсоор Их Британийн нийслэл Лондон хот дахь Букингэмийн ордонд болжээ. Энэ удаа Их Британийн нэрт найруулагч Кристофер Ноланд Сэр цол, түүний гэргий, кино продюсер Эмма Томаст Дэйм цолыг кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн олгосон байна. Тэдэнд цол, тэмдгийг III Чарльз хаан олгож, гардуулжээ. Их Британийн засгийн газраас тэдэнд хөлөг баатрын цол олгох шийдвэрийг энэ оны гуравдугаар сард буюу найруулагч “Оппенхаймер” киногоороо долоон төрөлд “Оска”-рын шагнал хүртсэнээс ердөө хэдхэн долоо хоногийн дараа зарлаж байсан юм. Ташрамд сонирхуулахад, Сэр Кристофер Нолан…

Read More

БНХАУ-ын Бүх нийтийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй аж үйлдвэрлэлийн ажилчдын роботын ур чадварын уралдаан арванхоёрдугаар сарын 16-19-нд БНХАУ-д болж өндөрлөлөө. Уралдаанд 15 улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлж, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр оролцсон мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш нар амжилттай оролцлоо. Тодруулбал, слесарь механикийн төрөлд алт, аж үйлдвэрлэлийн роботын программчлалын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр “Алтан цом” -ын эзэн боллоо.

Read More