Зохиогч: Урлаг

“Бүргэдийн баяр” 2025 оны гуравдугаар сарын 8, 9-нд болно. Казах үндэстний ёс зан заншил, махчин шувууг гаршуулан сургах уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох аж. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.

Read More

Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалууд дэлхийн олон оронд хадгалдаг бөгөөд эдгээр дурсгал нь судалгааны эргэлтэд бага орж, олон сонирхолтой түүхийн гэрч болсоор өнөөдрийг хүрчээ. “Дэлхийд тархсан өв” төслийг санаачлагч С.Чулуун 2018 онд анх ХБНГУ-ын Берлин хот дахь Угсаатны зүйн музейн сан хөмрөгтэй танилцаж, тус музейд хадгалагдаж буй Монголын түүх, угсаатны зүй, соёлтой холбоотой сонирхолтой эд өлгийн зүйлсийг үзэж, хамтран нийтлүүлэх хүсэлт тавьснаар “Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгал” бүтээлийг хэвлэж, ном болгон олны хүртээл болголоо. Номын ерөнхий редактор, төслийн удирдагч С.Чулуун “Бид төслийг 10 гаруй жилийн өмнө эхлүүлж, энэ хугацаанд монголчуудтай холбоотой түүх, соёлын эд өлгийн зүйлсийг эрж хайх судлан шинжлэх, хэвлэн…

Read More

Төрийн шагналт, Ардын зураач Лувсаншаравын Намхайцэрэнгийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан “Шигшдэй” үзэсгэлэнг Уран зургийн галерейд 2024 оны арванхоёрдугаар сарын 11-17-нд дэлгэх гэж байна. “Шигшдэй” нь утга зүйн хувьд онцгой, шилмэл, шилдэг гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн зураачийн Монголын урлаг, соёлд оруулсан хувь нэмрийг ийн хүндэтгэн нэрийдэх нь зүйн хэрэг. Энэхүү үзэсгэлэнгээр Л.Намхайцэрэнгийн уран бүтээлийн өв, Монголын соёл, урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд танилцуулах онцгой арга хэмжээ юм. Үзэсгэлэнгээс Л.Намхайцэрэнгийн Театрын тайз, хувцасны зураг, уран зураг, түүхэн дурсамжууд, түүний Монголын соёл, урлагт оруулсан өв, шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх юм байна. Л.Намхайцэрэн 1921-1926 онд хотын анхны…

Read More

2019 оны дөрөвдүгээр сард гал түймэрт сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг таван жилийн турш сэргээн засварласны эцэст өнгөрсөн бямба гараг /2024.12.07/-т дахин нээлээ. Эх дагинын сүмийн үйл ажиллагааг дахин сэргээснийг тохиолдуулан зохион байгуулж буй баярын үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 7, 8-ны амралтын өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд орон нутгийн цагаар 19.00 цагт эхэлсэн нээлтийг дэлхийн 20 гаруй орны телевизүүд шууд дамжуулжээ. Үйл ажиллагааны үеэр гал түймрийн дараах үйл явдлын тухай баримтат киног үзүүлж, аврагчдад болон сүмийг сэргээн засварласан барилгачдад хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Луис Арагоны шүлгийг уншиж, хийлч, виолончель хөгжимчин ах дүү Рено Капюсон, Готье Капюсон нарын тоглолт болсон аж. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан…

Read More

“Сонгодог урлагийн хөгжлийг дэмжигч Ц.Пүрэвдорж сан”-гаас Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын олон улсын VI уралдааныг арванхоёрдугаар сарын 13-17-нд зохион байгуулахаар болжээ. Өнөө жилийн уралдааны нийт шүүгчдийн бүрэлдэхүүний 80 орчим хувь нь гадаадын мэргэшсэн дуурийн уран бүтээлчид байхаараа онцлог аж. Тодруулбал, Итали, Япон, Орос, Хятадаас олон улсын шүүгчид хүрэлцэн ирж, уралдааныг шүүх юм байна. Түүнчлэн өнөө жил Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн мэндэлсний 95 жилийн ой тохиож буй. Мөн Монгол Улсад мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний дэг сургалт 60 жилийн ойтойгоо золгож байна. Эдгээр тэгш ойг тохиолдуулан Монголоос…

Read More

37 дахь удаагийн Европын кино урлагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Швейцарийн Люцерн хотод өнгөрсөн бямба гараг /2024.12.07/-т боллоо. Тус наадмын шилдэг уран сайхны киногоор Жак Одиарын найруулсан “Emilia Pérez” (Франц), шилдэг баримтат киногоор “No Other Land” (Палестин, Норвеги) шалгарчээ. Түүнчлэн Европийн шилдэг найруулагчаар Жак Одиар, шилдэг эмэгтэй жүжигчнээр Карла Софиа, шилдэг эрэгтэй жүжигчнээр Абу Сангаре нар тодорсон байна. Мөн тус наадам Вим Вендерст “Европын насан туршийн амжилт” цомыг гардуулсан бол Изабелла Роззеллинид дэлхийн кино урлаг дахь ололт амжилтыг нь үнэлэн цом гардуулжээ. Jacques Audiard Karla Sofía Gascón Wim Wenders Isabella Rossellini

Read More

Зөн совин, далд ухамсар, үзэл бодол, өнгөрсөн ба ирээдүй, дотоод сэтгэл зүйн тэмцэл, дотоод эрэл хайгуул болон өдөр тутмын амьдралын хэв маяг гэх мэт. Уран бүтээл туурвилд эдгээр мэдрэмжүүдийн үелзэл холбооснууд ямар хэлбэрт хувирч дүрслэгдэх нь тухайн үеийн сэтгэл зүйн байдал үзэж туулсан асуудал бэрхшээл, аз жаргал, амьдралыг үзэх үзлийн толь гэлтэй. Тэрээр Буга болон Лус гэсэн хоёр дүрийг бүтээж, түүгээрээ дамжуулж эсрэгцэл болон нийлэмжийн Буга нь эр, Лус нь эм гэсэн ойлголтыг эвдэж, өнгөрсөн ба ирээдүй гэж үзсэн байна. Уг хоёр дүр нь аль нэгэн хүйсэд хамаарахгүй дүрсэлсэн нь сонирхолтой. Хоёр дүр нь хоёул эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уян…

Read More

Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулан, монгол үндэсний чавхдаст хуучир хөгжмийн тансаг аялгууг өөрийн авьяас билгээрээ түгээж яваа хуучирч Э.Цэндсүрэн шинэ цомгоо танилцууллаа. “Aydu records”-оос эрхлэн гаргасан “Romances and Concerto for Khuuchir and Orchestra by Sharav Byambasuren” нэртэй энэхүү цомог нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын долоон романс, нэг ари, нэг дуун романс, нэг концертоос бүрджээ. Түүнчлэн цомогт багтсан дуунуудын тал нь хуучрын урын санд шинээр тоглогдож буй бүтээлүүд, мөн хуучирт хөрвүүлэн найруулсан гэдгээрээ онцлогтой аж. Ташрамд танилцуулахад хөгжмийн гэр бүлд төрж өссөн Э.Цэндсүрэн 12 настайгаасаа хөгжмийн сургуульд суралцаж, улмаар Монгол Улсын Консерваторт бакалавр, БНХАУ-ын Шанхайн…

Read More

Дуурийн дуучин, М.Гнесинийн нэрэмжит ОХУ-ын хөгжмийн академийн магистрантур  Б.Доржнамжин ЗХУ-ын Ардын жүжигчин, алдарт тенор Сергей Яковлевич Лемешевийн нэрэмжит XIII дахь удаагийн дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард “Grand stage awards” мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзлэн, гранпри шагнал хүртсэн бол арваннэгдүгээр сард ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2024” олон улсын уралдаанд  амжилттай оролцож, гутгаар байр эзэлсэн юм.

Read More