Зохиогч: Урлаг

Жүжигчин Брэд Питт гол дүрийг нь бүтээсэн “F1” кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ анх гарсан амралтын өдрүүдэд 144 сая ам.долларын орлого олжээ. Өмнө нь “Top Gun: Maverick” кинонд Том Крузтэй хамтран ажилласан Жозеф Косински уг киног найруулжээ. Киноны үйл явдал “Формула-1”-ийн уралдаанч асан Сонни Хейсийн (Брэд Питт) тухай түүхийг өгүүлнэ. 1990-ээд онд уралдаанчийн замналаа дуусгасан түүнд олон жилийн дараа багийнх нь эзэн хоёрдугаар нисгэгчийн хувиар, мөн ирээдүйтэй залуу уралдаанч Жошуа Пирсийг (Дэмсон Идрис) дасгалжуулахын тулд уралдааны замд эргэн ирэхийг санал болгодог. Уг кинонд мөн Хавьер Бардем, Демсон Идрис, Симон Эшли зэрэг жүжигчид тоглосон байна. “F1” киног “Apple” компани дэлхийн кино…

Read More

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2016, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалтдаа зориулан хоёр сүрчиг гаргаснаа танилцуулжээ. “Трампын үнэртнүүд худалдаанд гарлаа. Ялалт, хүч чадал, амжилтыг бэлгэдэж байгаа учраас “Ялалт 45-47” (Victory 45-47) гэж нэрлэсэн сүрчгүүд эрэгтэй, эмэгтэй бүх хүнд зориулагдсан. Өөртөө нэгийг аваарай, мөн хайртай дотны хүмүүстээ авч өгөхөө мартуузай. Таашаал авч, сэтгэл ханамжийг мэдрээрэй, мөн ялалтаа үргэлжлүүлээрэй!” хэмээн Д.Трамп “Truth Social” сүлжээндээ бичжээ. 100 мл-ийн багтаамжтай үнэртнүүдийн савыг АНУ-ын 45, 47 дахь Ерөнхийлөгчийг дүрсэлсэн алтан баримлаар чимэглэсэн байна. Саван дээр мөн Д.Трампын гарын үсэг байгаа ажээ. Эрэгтэй, эмэгтэй үнэртнүүдийг 249 доллароор худалдаж авах боломжтой. Д.Трамп өмнө нь НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк…

Read More

АНУ-ын Үндэсний сансрын агентлаг (NASA) энэ зунаас эхлэн пуужин хөөргөлт, сансрын алхаа, дэлхийг сансраас харах зэрэг сансрын хөтөлбөрүүдээ “Netflix” платформоор шууд дамжуулж эхлэхээ мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь сансрын судалгааны үйл ажиллагааг дэлхийн нийтэд илүү хүртээмжтэй болгох бодлогын нэг хэсэг хэмээн NASA хэвлэлийн мэдэгдэлдээ дурдсан байна. Шууд дамжуулалтууд нь урьдын адил NASA-ийн апп болон албан ёсны вэбсайтаар үнэ төлбөргүй, сурталчилгаагүй хэлбэрээр иргэдэд хүрэх бөгөөд үүн дээр “Netflix” нэмэгдэж байгаа юм. NASA+ платформ 2023 онд олон нийтэд сансрын мэдээлэл, хөтөлбөрүүдийг илүү хүртээмжтэй хүргэх зорилготойгоор нээгдсэн. Энэ хамтын ажиллагаа нь арилжааны сансрын нислэгүүд огцом нэмэгдэж буй үед тохиож байгаа бөгөөд тэргүүлэгч компаниудын нэг…

Read More

Өчигдөр буюу мягмар гараг /2025.07.01/-ийн орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж зарласан байна. Тэд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийх аж. Тус хамтлагийн гишүүн RM шууд дамжуулалтын үеэр “Бид долоодугаар сард хөгжим дээрээ бүрэн анхаарлаа хандуулж эхэлнэ. Ирэх хавар бид хамтлагаараа шинэ цомог гаргана. Бас тэр үед дэлхийн аялан тоглолт хийх нь гарцаагүй. Бид дэлхийг тойрон аялан тоглох болно, тиймээс бидэнтэй хамт байгаарай” гэж хэлжээ. RM нэмж хэлэхдээ шинэ дуугаа АНУ-д хийнэ гэсэн юм. Харин Жимин “Бид та бүхнийг удаан хүлээлгэхгүй байх болно. Хурдан бөгөөд хичээнгүй ажиллана.…

Read More

Чойжин ламын сүм музей 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, “Мөнгөн мод” наадмын 2023 оны шилдэг хөгжимчин, 2024 оны шилдэг цомог шагналын эзэн, ятгач Г.Солонгын монгол ятгын гайхамшгийг ардын хөгжмийн уянгат аялгуу, орчин үеийн электро, поп дуу хөгжмийн хэмнэлтэй хослуулсан яруу тансаг “Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолт болох гэж байна. Тоглолт долдугаар сарын 2-нд 19.00 цагаас болно. Монголын үндэсний урлагийн хамгийн том “уурхай” Үндэсний урлагийн их театраар мэргэжлийн олон уран бүтээлч “овоглодог”-ийн нэг нь ятгач Г.Солонго. Зураач, барималч аавтай эл бүсгүй Хөгжим бүжгийн коллежийг төгсмөгцөө “Ханбогд” хамтлаг байгуулж,…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа. Харин 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Канадын иргэн Стив Сирт хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг ньүнэлж “Найрамдал” медаль гардуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулсныхаа дараа үг хэлэхдээ, “Та бүхэн эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөр түвшинд хүргэлээ. Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчид, багш дасгалжуулагч та бүхэнд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан, Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3-ын холбоо болон Нийслэлийн ЗДТГ,…

Read More

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 90 насны ойд зориулсан баяр ёслол уржигдар /2025.06.30/ Энэтхэгийн Дарамсалад боллоо. Энэ өдөр хүндэтгэлийн баяр, олон нийтийн баяр ёслолоос гадна Домэй Чолкагийн иргэдээс бат оршил өргөх ёслол болсон юм. Дээрхийн Гэгээнтэн 1935 оны долдугаар сарын 6-нд Төвөдийн уламжлалт Амдо (Хятадын Хөхнуур) мужийн Тагцэр хэмээх сууринд ядуу төвөд тариачин Цогжинцэрэн, Дэгжцэрэн нарын гэрт төржээ.

Read More

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно. Наадмын үеэр:   –    Шилдэг дүүрэг –    Шилдэг аж ахуйн нэгж байгууллага –    Шилдэг дээл урлаач –    Хамгийн сайхан дээлтэй гэр бүл –    Хамгийн сайхан дээлтэй оролцогч –    Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч –    Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм. Энэ…

Read More

“Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр болов. “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу зохион байгуулсан тус хуралд 15 илтгэгч оролцсон юм. Тэд бий биелгээний төрөл зүйл, хэв намба, ихлийн татлага, угсаатны хувцас, өмсгөл зүүсгэлийн харилцан хамаарал, ихэл урлал, хийц бүтээц, бий биелгээг ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлага, өвлүүлэн уламжлуулах хэлбэр, өвлөн уламжлагчдын урын сан, соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хангах хүчин зүйлс зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Хуралд баяд, дөрвөд, захчин, урианхай, торгууд, хотон угсаатны бий биелгээг уламжлалт хэлбэр, хэв намбаар…

Read More

Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлагчид Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу музейд ажиллажээ. Уг ажлын хүрээнд Гол гурван зуу сүм болон Лавран дуган дотор байрлах нийт 30 гаруй овор хэмжээ том, жижиг шавар баримал үзмэрүүдийн гэмтлийг сэргээн засварласан байна. Үүнд, Гол зуу сүмд Голын бурхан багш, Авид бурхан, Манал бурхан, Наран бодисадва, Саран бодисадва, Гомбо гүр сариус, Балданлхам сахиус, Сэмбэжад 1, Сэмбэжад 2, Сэмбэжад 3, Сэмбэжад 4, Сэмбэжад 5, Сэмбэжад, Сэмбэжад 7, Зүүн зуу сүмд Жанрайсиг, Бурхан багш, Арийн жавилны бөөрөнхий чимэг, Баруун зуу сүмд ханын зураг, Лавран дуганд Пунцаг гүсүм, Гүнгадолчог, Одсэрбал, Жамьянцорж, Бүрэгдэжанцан зэрэг үзмэрүүдийн сэнтий, бад суурь,…

Read More