Зохиогч: Урлаг

BTS-ийн гишүүн J-Hope өнгөрсөн даваа гараг /2025.03.11/-т алдарт хөтлөгч Жимми Фэллоны “The Tonight show”-д анх удаа бие даасан уран бүтээлчээр оролцлоо. “The Tonight show”-д оролцох үеэрээ тэрбээр өөрийн шинэ уран бүтээл болох Америкийн дуучин, дуу зохиогч Miguel-тэй хамтарсан “Sweet dreams” дуугаа үзэгчдийн хүртээл болгожээ.

Read More

Монголын урчуудын эвлэлийн гишүүн гурван уран бүтээлч хамтран “Sphere” үзэсгэлэн дэлгэлээ. Зураач Б.Болормаа, Э.Билигт, уран барималч Т.Түмэнбаяр нарын гурван уран бүтээлч цаг хугацаа, ертөнцийн хэмжээс, үе давхаргууд, амьд эрчим үелзэл зэрэг орчлонгийн бодит болон хийсвэр чанарууд, гарт баригдаж нүдэнд харагдахгүй хэдий ч оршин байх тэрхүү зүйлийг өөр өөрсдийн сэрэл мэдрэмж, арга барилаар харуулахыг зорисон байна. “Sphere” үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Read More

“Чингис хаан” үндэсний музейн дэргэдэх “Хаан” найрал чуулгын уран бүтээлчид энэ гуравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “ITB BERLIN 2025” дэлхийн аялал, жуулчлалын томоохон үзэсгэлэнд Монгол улсынхаа үндэсний өв, соёлыг сурталчлан оролцлоо. Монголын соёлын өв уламжлал, хөгжмийн гайхамшгийг “Их Монгол”, “Адуу хураах дуу” зэрэг бүтээлүүдээрээ харуулж, Монголын хаадын ёслолын бүжгийг толилуулж, ирсэн зочдын мэлмийг баясгаж, сонорыг мялааж, сонирхлыг татаж чадлаа. Мөн энэ үеэр Берлиний алдарт музейн арал дээрх Симон галлерейд тоглож, (2025.03.07-08) монгол үндэсний урлагаа сурталчлан уламжлалт урлагийн тоглолтоо үзүүлж, Герман улсад суугаа монголчууд болон тус улсын улс төр, эдийн засаг бизнес, урлаг соёл, хэвлэл мэдээллийн нэр…

Read More

“То bе or not tо bе” шоу нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ы шөнө” жүжигт тоглон уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Э.Намууны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Э.Намуун СУИС-ийг 2013 онд Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлагад төгссөн бөгөөд үргэлжлүүлэн найруулагчаар суралцжээ. Тэрбээр “Мөрөөдлийн театр”-ын тайзны уран бүтээлүүдээс гадна “Цахлай нисэх гэж төрдөг”, “Хамтдаа” зэрэг телевизийн олон ангит кино, “Одод болох хүслэн”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд” гэхчилэн уран сайхны кино зэрэг дэлгэцийн цөөхөн уран бүтээлд тоглосон ч ур чадвараараа гайхагддаг уран бүтээлч юм. Э.Намуун хэсэг хугацаанд уран бүтээлээс хол…

Read More

Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийн тусгай үзэсгэлэнг 2025 оны өнгөрсөн хоёрдугаар сарын 7-27-ны өдрүүдэд “Монгол арт” галерейд анх удаа олон нийтэд дэлгэсэн. Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” сэдэвт энэхүү тусгай үзэсгэлэнг олны хүсэлтээр Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран дахин дэлгэх гэж байна. Үзэсгэлэнг Дашчойлин хийдийн “Хүрээ Майдар” дуганы “Соёмбо” танхимд Өндөр Гэгээний их дүйчин өдөр болох гуравдугаар сарын 13-нд 11.00 цагт нээлтээ хийж, дөрөвдүгээр сарын 13 хүртэл буюу нэг сарын турш дэлгэх аж. Өнөөгийн Зүүн Хүрээ Дашчойлин хийдийг Хамба лам Ч.Дамбажав, дархан цорж лам асан С.Чадраабал нарын…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор “Чингис хаан” үндэсний музей Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” /”Chinggis Khan”/ олон улсын үзэсгэлэнг Прага хотноо амжилттай нээж, өчигдөр /2025.03.11/-өөс олон нийтэд толилуулж эхэллээ. Энэхүү олон улсын үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн дийлэнхийг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн үзмэрүүд бүрдүүлж, үлдсэн хэсэг нь Чехийн Үндэсний музейн үзмэрүүд тавигдсанаар, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд дэлхийн том музейнүүдэд ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай дэглэгдэж байгаа юм. Үзэсгэлэнд нээлтэд оролцож буй “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн…

Read More

ФОТО: Өмнөд Солонгосын жүжигчин Жин У Ён /Jin Ho-Eun/ “Wonderland” сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Уг зураг авалтыг Монгол Улсад хийсэн байна. Өдгөө 25 настай Жин У Ён нь “Beautiful Love, Wonderful Life”, “Nevertheless”, “All of Us Are Dead”, “Revenge of Others”, “Maestra: Strings of Truth”, “Love in the Big City”, “Annoying Love” зэрэг телевизийн олон ангит кино, “A Resistance”, “Dumbheaded Duo”, “Kkangchi-2” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон уран бүтээлч юм.

Read More

Жазз дуучин Э.Энжаргал буюу Энжи Герман Улсын “Deutscher Jazzpreis-2025” жазз хөгжмийн оны шилдгийг шалгаруулах наадамд нэр дэвшжээ. Энэ удаагийн шалгаруулалтад 1000 гаруй уран бүтээлч оролцохоор материалаа ирүүлснээс шүүгчид 22 уран бүтээлчийг шалгаруулж, төрөл тус бүрээр нь дөрвөн номинацид нэр дэвшүүлсэн байна. Наадам зохион байгуулагчид ирэх долоо хоногт эцсийн нэр дэвшигчдийг танилцуулах бөгөөд эхний удаа шилдэг дуучин номинацад дуучин Энжитэй хамт Эрик Лайтхаузер, Хайди Хайдельберг, Сера Кало нар нэр дэвшсэнийг цахим хуудсаараа дамжуулан зарлажээ. “Deutscher Jazzpreis-2025” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх зургаадугаар сарын 13-нд Германы Кёльн хотод болно.

Read More

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүд буюу гураьдугаар сарын 15, 16-нд Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийг толилуулна. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт эл хошин дуурь нь 1832 оны тавдугаар сарын 12-нд Италийн Милан хотын “Театро делла Каноббиани”-д анх тоглож байсан. Харин орчин үеийн шийдэлтэйгээр Монголын тайзнаа анх удаа амилах гэж байна. Гаэтано Доницеттийн хөгжим, Феличе Романийн цомнол “Дурлалын ундаа” дуурийн найруулагчаар Б.Мэндбаяр, удирдаачаар Т.Юндэн, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажиллажээ. Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийн агуулга Дүрүүд: Адина – (Фермийн эзэн, ихэмсэг, баян авхай, сопрано) Неморино – (Адинад дурласан гэнэн цайлган, тариачин залуу, тенор) Белькоре – (Хөдөөгийн гарнизоны цэргийн түрүүч, басс) Дулькамара –…

Read More

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино энэ пүрэв гаргаас буюу гуравдугаар сарын 13-наас VOO home, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кинонд Монгол улс Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зуунд өрнөх үйл явдал, онц хэрцгий нууцлаг гэмт хэргийн мөрдлөг бүхий үйл явдал өрнөнө. Киног П.Дэлгэрбаяр найруулж, гол дүрд жүжигчин Н.Ялалт, Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ.

Read More