Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ
Оддын амьдрал

Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ

Урлаг Урлаг05/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрсөн тул торны цаана суух ялаас мултарч, хөнгөн ял авах магадлал өндөр байна. 44 настай дуучны өмгөөлөгч даваа гараг /2026.05.04/-т шүүх хуралд оролцож түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэдгийг гэрчилсэн байна. Бритни Спирсийг шүүх хуралд оролцуулах шаардлагагүй байв.

Түүнийг гуравдугаар сарын 4-нд Калифорнийн өмнөд хэсэгт хурдны зам дээр BMW машинаа өндөр хурдтай жолоодож явахад нь хурдын замын эргүүлүүд зогсоожээ. Шүүхийн шатанд Бритни Спирс өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дагуу торгууль болон холбогдох шийтгэл хүлээхээр болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг богино хугацаанд баривчилсан ч удалгүй сулласан гэжээ.

Алдартай уран бүтээлчийн хувьд энэхүү хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, түүний хувийн амьдрал дахин хэлэлцүүлгийн төвд орлоо. Сүүлийн жилүүдэд түүний хууль эрх зүйн асуудлууд, хувийн амьдралын өөрчлөлтүүд хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар ирсэн.

Дэлхийн хамгийн амжилттай поп оддын нэг болох Бритни Спирс бага байхдаа алдартай болсон. Түүний “Baby One More Time”, “Toxic”, “Everytime”, “Gimme More”, “Womanizer”, “Stronger” зэрэг хит дуунууд нь чартуудыг тэргүүлж байв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026
Оддын амьдрал Урлаг

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026
Оддын амьдрал Урлаг

MC Beatz буюу Д.Тэмүүжин: Фэйсбүүкийг гурван жил хааж үзэх хэрэгтэй

08/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.