Зохиогч: Урлаг

“Netflix-ийн шинэхэн хөгжимт баримтат цуврал “Hitmakers”-т “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза оролцож буйг албан ёсоор зарлалаа. 2025 оны долдугаар сарын 24-нд нээлтээ хийх уг зургаан ангит цувралд дэлхийн шилдэг 12 дуу зохиогч, продюсер хүчээ нэгтгэж байгаа юм. Цувралын гол зорилго бол уран бүтээлч бүрээр шинэ, оригинал дуу бичүүлэх явдал бөгөөд John Legend, Shaboozey, мөн Лиза ч өөрийн шинэ бүтээлээр оролцоно. Трейлерт Лизагийн дүр төрх богино хугацаанд гарсан ч үзэгчдийг татах хүчтэй, “үсэрхий мөн чанар”-тай байдалтайгаар онцлогджээ. Түүнчлэн Лиза энэ жил HBO-ийн “The white lotus” цувралын гуравдугаар улиралд Мук (Mook) хэмээх дүрээр жүжигчинээр анх удаа дебют хийж, авьяас чадвараа харуулсан нь түүний…

Read More

 “Хархорум” Олон улсын кино наадмын хүрээнд Монгол кино төслүүдийг танилцуулах үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан олон улсын зах зээлд гаргах боломжтой, хамтын бүтээл хийх зорилготой энэхүү үйл ажиллагаанд урьдчилсан сонгон шалгаруулалтад 15 төсөл шалгарчээ. Тодруулбал, Л.Таванбаяр “Ааруу” УСК, Б.Анар “Охин тэнгэр” УСК, К.Дөлгөөнзул “The boy shaman” баримтат кино төсөл, П.Дэлгэрбаяр “Мөрч-2” ОАК зэрэг кино төслийн эхний хэсгийн уран бүтээлч 5 минутын хугацаанд англи хэлээр танилцуулга хийлээ. Тус үйл ажиллагааны шүүгчээр Кино наадмын уран бүтээл эрхэлсэн захирал Н.Цогтбаяр, Хархорум кино наадмын хөтөлбөр боловсруулагч Мариа Разакамболи, зохиолч, найруулагч Кристиано Бортоне, продюсер…

Read More

Ордуудын долдугаар сарын зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ сарын эхээр эргэн тойронд олон үйл явдал давхцах бололтой. Таны эрч хүч, эелдэг байдал хүмүүсийг татна. Хариуцлагатай, бүтээлч хандлагатай хүмүүс нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулна. Санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Зарим үл ойлголцол, жижиг сажиг хэрүүл маргаанаас том зөрчил, тэмцэл үүсэж магадгүй. Хууль дүрмийг зөрчих хэрэггүй. Хэрэгцээгүй зүйлд их мөнгө бүү үр. Бие сульдаж дархлаа буурах тул элдэв өвчнөөс сэргийлэн эрдэс бодис ихтэй шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ. Чухал гэж бодож байсан ажил хэргээ ч хойш тавин эрүүл мэндээ анхаар. Биеэ эмчлэх, сувилахад цаг зав гарга. Сарын дунд үед хөрөнгө санхүүгийн асуудал…

Read More

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн Бээжин хотноо зургадугаар сарын 28-нд болжээ. Тоглогчид болхи, удаан хөдөлгөөнтэй, дээр дээрээсээ давхаралдаж унасан, хамгаалалтад хэн нь ч онцгойлон санаа тавиагүй зэргээр хөндлөнгөөс харахад хөгжилтэй, инээдтэй тоглолт болсон боловч технологийн хувьд маш өндөр дэвшлийг үзүүллээ. Роботуудыг ажиллуулахад хүний оролцоо огт байгаагүй бөгөөд цэвэр хиймэл оюун ухаанаар ажиллажээ. Тэдэнд суурилуулсан тусгай камерын туслалцаатайгаар бөмбөг болон эргэн тойрноо харна. Мөн унасан тохиолдолд өөрсдөө босч ирэхээр програмчилагджээ. Гэсэн ч зарим тохиолдолд бэртсэн тамирчин адил тэднийг талбайгаас дамжилж гаргах ч шаардлага тулгарч байв. Энэ бүхний цаана хэдэн тэрбум ам.доллараар яригдах хөрөнгө, санхүүжилт бий. Хятадын робот зах зээл жилд…

Read More

2010 онд үзэгчдийг байлдан дагуулж, гурван “Оскар”-ын эзэн болсон “The social network” киноны үргэлжлэл болох “The social network: Part II” бүтээл албан ёсоор хийгдэж эхэлжээ. Энэ удаад эхний ангийн киноны зохиолыг бичсэн Аарон Соркин найруулагчийн үүргийг мөн давхар биелүүлэхээр болсон байна. “Deadline”-ийн мэдээлснээр шинэ киног эхний ангийн шууд үргэлжлэл хэлбэрээр биш харин “Wall Street journal”-ийн сэтгүүлч Жефф Хоровицын гаргасан “The facebook files” хэмээх цуврал нийтлэлээс сэдэвлэн хийа гэнэ. Тус нийтлэлүүдэд “Facebook” компанийн дотоод баримтуудын алдагдлын талаарх мэдээлэл багтсан бөгөөд тэдний нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тус компанийн зүгээс мэдэж байсан талаар ил болгосон нь тухайн үедээ олны анхаарлыг багагүй татаж байв.…

Read More

Энэ жилийн “Playtime” фестивалийн промо видео дуу чимээгүй ч хүчтэй эхэлнэ. “Бид хэзээ хамгийн сүүлд өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдэрсэн бэ” хэмээх асуулт камерын хөдөлгөөнөөс, байгалийн чимээгүй дүрслэлээс, хөгжимгүй дүрслэлээс уншигдана. Энэ бол нэгэн фестивалийн промо видео гэхээсээ илүү амьдралын утгыг эргэн сануулах дуудлага юм. Тус видеонд “play” гэдэг ойлголт тоглоом биш, харин ухамсрын сэрэл, чөлөөт амьсгал, аз жаргалын мөн чанартай дүйж өгүүлэгдэж байна. Хүн өөрийгөө мэдэрдэг агшин бол хөгжим эгшиглэх мөч, байгальд амсхийх тэр цаг юм. Энэ хоёрын нийцэл нь зөвхөн сонсох биш, дотоод чимээгээ ойлгох, мэдрэх замд хөтөлнө. “Playtime” бол тайз, хамтлаг, хөтөлбөрийн нэр биш. Энэ бол эргэн…

Read More

Английн тагнуулч Жеймс Бондын тухай шинэ киног Франц-Канадын авьяаслаг найруулагч Дени Вилленёв найруулахаар болсон талаар Жеймс Бонд франчайзын эрхийг эзэмшигч “Amazon MGM Studios” компанийн зүгээс өнгөрсөн пүрэв гараг /2025.06.26/-т мэдэгдсэн байна. Тус компанийн зүгээс Эми Паскаль, Дэвид Хэйман нарыг киноны продюсераар ажиллана гэж мэдэгдэж байсан бол пүрэв гарагт Таня Лапойнтег ерөнхий продюсераар ажиллахаар болсныг давхар мэдэгдлээ. “Sicario”, “Arrival”, ”Blade Runner 2049”, ”Dune: Part One”, “Dune: Part Two” зэрэг олон шагнал хүртэж, нийтдээ хэдэн тэрбум ам.долларын ашиг орлого олсон томоохон уран бүтээлүүдээрээ алдартай, Оскарын шагналт найруулагч Дени Вилленёв мөн тагнуулч 007-гийн шинэ киног найруулахаар болсон нь түүний хувьд нэр төрийн хэрэг,…

Read More

Монгол Урчуудын эвлэлийн шагналт, чөлөөт уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн “Журааны ертөнц” уран баримлын анхны бие даасан үзэсгэлэн өнгөрсөнн бямба гараг /2025.06.28/-т Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нээлтийн үеэр хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэнгийн бүтээлийг туурвигч Н.Лхагвасүрэн нь бидний нэгэн адил нүүдэлчин монголчуудын ой санамж, өв уламжлалыг тээж яваа орчин үеийн нүүдэлчин билээ. Түүний зэрэгцээ тэрбээр аливаа шинэлэг санаа, хандлага үзлийг эрэн хайж, эргэлтгүй бэдэрч, зогсолтгүй хөдөлмөрлөж, хувьсан өөрчлөгдөн байдаг оюун санааны нүүдэлчин юм” хэмээн тодотгосон юм. Уран бүтээлч Н.Лхагвасүрэн долоон жилийн хугацаанд цутгуурын аргыг ашиглан хүрлээр хийсэн 30-иад бүтээлээ дэлгэсэн байв. Тэрбээр анх баримал барих санаагаа…

Read More

Оршил 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний үдэш Улсын филармонийн концертын танхимд монгол хөөмийн урын сангийн баяжилтад хувь нэмэр болох “Мэлмий болоод сонор” нэртэй шинэ уран бүтээлс хуурын найралтай нүргэлэв. Үзэгчийн соёлдоо суралцсаар ахуй монгол түмний хувь тохиолоор цагийн зүү 19:19-тэй зэрэгцэж хөтлөгч, хөгжимчид тайзнаа хөг нийллээ… Эр зориг, эрч хүчийн ундаргаар шинэ бүтээл, шинэ оролдлогоо тайлагнаж буй уран бүтээлийн тоглолтын гол эзэн Өргөндалайн Ашид нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос нутгийн Отгийн хошууны уугуул, мэргэжлийн болон шавь сургалтаар хөөмийн урлагт суралцсан залуу уран бүтээлч юм. Тэрээр хөөмийлөх урлагийн анхны мэдэгдэхүүн ойлголтыг 2017 оноос Ордос хотын Урлагийн театрын хөөмийч Саранмандах багшаас суралцаж, улмаар…

Read More

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-27-нд Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарыг Большой театрын аялан тоглолтын хүрээнд Санкт-Петербургт Мариинскийн тайзнаа толилуулсан юм.  Түүнчлэн өнгөрсөн жилийн сүүлийн улиралд л гэхэд тэрбээр “Марийнский” театраасаа гадна алдарт Большой театр, Франц улсын Гренобль хотын театр, Парис хотын филармони, Францын Лион хотын Дуурийн театрын тайзнаа урилгаар дуулжээ. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 1-нд Испанийн Менорка хот дахь алдарт “Fundació Menorquina de l’Òpera” театрт Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд, зургаадугаар сарын 28-нд ОХУ-ын Москва хотын Их театрт (Большой театр) Ж.Вердийн “Аида” дуурьт дуулжээ. Тун удахгүй тэрбээр…

Read More