Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэх ёстой 8 шалтгаан: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулна. Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал онцлогийг Монгол…
Зохиогч: Урлаг
“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн”-г Монголын Урчуудын эвлэлийн галерейд өчигдөр /2025.08.13/ нээв. Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэж байжээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл хүүхэлдэй ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг таних, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүрэг гүйцэтгэсээр байна. Манай улсад хүүхэлдэйн урлал 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжсөн. Энэхүү үзэсгэлэн хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна уламжлалт өв соёл ба орчин үеийн ололт амжилтуудыг холбосноороо онцлогтой. Анхдугаар үзэсгэлэнд 20 гаруй…
Дархан сумын 1-3 дугаар багт явуулын номын сан ажиллаж байна. Тус номын сан нь 12:00–17:30 цагийн хооронд ажиллаж, хүүхдүүд зуны амралтаараа гэрийн даалгавраа хийх, ном унших, шатар, даам тоглох зэрэг соёл, боловсролын үйлчилгээг авч байна. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар уг явуулын номын санг санаачилж эх үрсийн баярын өмнөх өдөр ашиглалтад оруулжээ. 500 орчим номтой уг номын санг багийн судалгааны ажилтнууд ээлжээр хариуцан ажиллуулж байгаа бөгөөд иргэд номоо гэртээ уншаад буцаан өгөх боломжтой. Энэхүү явуулын номын сан нь хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дэмжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаад тухайн багийн иргэд талархалтай хандаж, ном унших соёлыг бага наснаас нь төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйг онцолж байна. Г.Отгонбаатар…
Финландад болсон Дэлхийн нохойн үзэсгэлэнгээс Казахын тазы үүлдрийн нохой анх удаа шагналт байр эзэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд казахын тазыг бие даасан үүлдэр болгон албан ёсоор танилцуулсан нь анхны тохиолдол байсныг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тазы нохойг олон улсын тавцанд амжилттай өрсөлдүүлсэнд Казахстаны Кинологчдын холбоонд баяр хүргэсэн байна. Финландын Хельсинки хотод энэ наймдугаар сарын 8-10-нд 2025 оны Дэлхийн нохойн үзэсгэлэн болсон. Олон улсын Кинологийн холбоо (FCI)-ны гишүүн орнуудад жилдээ нэг удаа зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн нь дэлхийн хамгийн сайхан нохойг шалгаруулдаг том шоу арга хэмжээ юм.
“Чингис хаан” үндэсний музейгээс эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Чингис хаан судлалын слон улсын холбоотой хамтран олон нийтэд зориулсан цуврал лекцийг тогтмол явуулдаг уламжлалтай. Ээлжит лекцийг Кембрижийн их сургуулийн Монгол, дотоод Ази судлалын төвийн профессор Э.Булаг “Монгол Хятад дахь Юань гүрэн: Маргаантай өв, түүх бичлэг үндэсний оршихуй” сэдвээр олон нийтэд зориулсан лекцээ (2025.08.11) музейн долдугаар давхрын хурлын танхимд уншиж, түүний лекцийг сонсохоор олон судлаачид хүрэлцэн ирж харилцан ярилцлаа. Юань гүрний талаар Монголд болоод Хятадад хэрхэн ойлгодог, үе үеийн судлаачид өөр өөрийн бүтээлдээ яаж тусгасаар ирсэн онцлог, түүнээс үүдсэн XII-XIII зууны үеийн Монголын түүхийн үнэлэмж…
Одоогоор мэдэгдэж буй хар нүхнүүдээс хамгийн том нь байж болох магадлалтай, сансар огторгуйн гүнд Дэлхийгээс 5 тэрбум орчим гэрлийн жилийн зайд орших хар нүхийг одон орончид илрүүлжээ. SDSS J1148+1930 гэж нэрлэгдэх галактикийн төвд орших үлэмж том хар нүхний масс нь Нарныхаас 36,3 тэрбум дахин их байгаа нь онолын хувьд байж болох массны бараг дээд хязгаар болж байна. Харьцуулваас, манай Сүүн зам галактикийн төвд орших хар нүхны масс нь Нарныхаас ердөө 4,3 сая дахин илүү. Өмнө нь хийж байсан нарийвчлалын алдаа ихтэй хэмжилтүүдээс ялгаатай нь гэвэл, энэ удаад өндөр нарийвчлалтай шинэ аргыг хэрэглэснээр уг хар нүхний массыг тогтоож чаджээ. Тодорхой хэлбэл,…
“Netflix”-ийн бүх цаг үеийн хит бүтээлүүдийн нэг болох “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн эхний хэсэг наймдугаар сарын 4-нд үзэгчдийн хүртээл болж, тав хоногийн дотор 50 сая үзэлт цуглуулжээ. Энэ нь эхний бүлгийн үзүүлэлттэй ойролцоо үзүүлэлт бөгөөд эхний бүлэг нь ижил хугацаанд 50,1 сая хандалт авч, “Netflix”-ийн англи хэл дээрх хамгийн их үзэлттэй цувралын рекордыг тогтоож байсан юм. Одоогоор хоёрдугаар бүлгийн эхний хэсэг 91 улсад үзэлтийн тоогоороо тэргүүлж байгаа төдийгүй эхний бүлгийн үзэлт ч дахин нэмэгдэж, “Netflix”-ийн англи хэл дээрх хамгийн алдартай цувралуудын жагсаалтад багтаад амжжээ. Мөн хоёрдугаар бүлэг нь өмнөхөөсөө илүү харанхуй, хошин, нууцлаг өнгө аястай болсон нь үзэгчид болон кино…
Непал улс дараагийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Гималайн нурууны 97 уулын оргилд үнэ төлбөргүй авирах эрх олгохоор болжээ. Энэ нь тус улсын алслагдсан бүс нутагт илүү олон жуулчин татахыг зорьсон арга хэмжээ юм. Дэлхийн ноён оргил Эверестэд гардаг зөвшөөрлийн төлбөр 9 жилийн дараа анх удаа нэмэгдэж, ирэх сараас эхлэн 15,000 ам.доллар (11,170 фунт стерлинг) болохоос өмнө энэхүү шийдвэр гарч байна. Непалын аялал жуулчлалын газраас энэхүү санаачилгыг улсын судлагдаагүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, газруудыг сурталчлахад чиглэнэ гэж мэдэгджээ. Уулын аялал нь Непалын чухал орлогын эх үүсвэр бөгөөд тус улсад дэлхийн хамгийн өндөр 10 уулын 8-ыг багтдаг. Өнгөрсөн онд уулын…
УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр энэ оны үзвэрийн жилийн нээлтээ хийх гэж байна. Ингэхдээ шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж толилуулах аж. Энэхүү жүжгийг анх 1988 онд найруулагч Э.Санчигдан тайзнаа амилуулж байсан бол 2015 онд Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандорж найруулан олны хүртээл болгожээ. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл хэмээдэг.
К-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг Өмнөд Солонгосын “Seventeen” хамтлаг Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад /ЮНЕСКО/ 250 мянган ам.доллар хандивлажээ. Буяны үйлсэд зориулсан “Joopiter Gifts: sacai x Seventeen” хэмээх дуудлага худалдааны явцад цугларсан хандивын мөнгийг мягмар гарагт НҮБ-ын агентлагт гардуулан өгсөн тухай хөвгүүдийн хамтлагийн менежментийг хариуцдаг “Pledis Entertainment” агентлаг мэдээлсэн байна. Энэхүү хандивыг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж буй Дэлхийн залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах ажээ. “Seventeen” хамтлаг ЮНЕСКО-гийн залуучуудын сайн санааны элчээр ажилладаг юм. 2023 онд 13 гишүүнтэй тус хамтлаг Парис хотноо ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр жил тутам нэг удаа болдог ЮНЕСКО-гийн залуучуудын 13 дахь чуулга уулзалтад оролцон үг хэлж, уран бүтээлээ толилуулж байв. Ингэснээр тэд ЮНЕСКО-гийн томоохон чуулганд оролцож үг хэлсэн анхны К-поп уран бүтээлчид болсон юм. “Seventeen” өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн залуучуудын төлөөх сайн санааны элчээр томилогдсоныхоо дараа…
