Зохиогч: Урлаг

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өчигдөр /2025.03.13/ нээлтээ хийлээ. Тус уран бүтээлийг VOO home болон гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэх боломжтой.

Read More

Уран бүтээлч З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын “Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна. Тус үзэсгэлэнд зураач бүсгүйчүүд дүрслэх урлагийн гурван өөр төрлөөр, нэг сэдвийн хүрээнд бүтээн туурвисан бүтээлээрээ нэгдэж, шилдэг 40 бүтээлээ дэлгэжээ. Тодруулбал, дүрслэх урлагийн үндсэн төрлүүд болох уран, монгол, зураасан зургаар нэг сэдвийг илэрхийлсэн гэсэн үг. “Өнөөдөр” гэсэн сэдэвтэй эл үзэсгэлэн агуулгын хувьд өнгөрсөн болон ирээдүйг холбосон тухайгаа уран бүтээлчид тайлбарласан юм. Ийм холбоосыг зураач Д.Бурдаагийн “Гандангийн хүр”, “Сүм” гурван цуврал, “Цэвээнэй сарай”, З.Уянгын “Өнөөдөр”, “Маргааш”, “Өчигдөр”, “Сарны гэрэл дор”, “Хүрээ эхнэр” торгон бар, М.Баярмагнайн “Миний нутаг”, “Тэнгэр заяат түмэн”, “Орчил” зэрэг бүтээлээс харж болно. Зураач Д.Бурдаагийн бүтээлүүдээс…

Read More

Жүжигчин Ким Сү Хёны агентлаг Ким Сү Хён болон Ким Се Рун нарын харилцааны талаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Тус агентлагийн зүгээс өнөөдөр хэд хэдэн мэдэгдэл хийсэн бөгөөд Ким Сү Хёны сэтгэцийн эрүүл мэнд гарч буй мэдээллүүдээс үүдэн муудсан тухай мөн дурдсан байна. Уг мэдэгдэлд “Бид энэ тухай мэдэгдлээ ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байсан ч өнөө өглөө Ким Сү Хёны сэтгэл зүйн байдал гэнэт тогтворгүй болсон тул бид түүний биеийн байдлыг ажиглаж байна. Ким Се Руны үхэлд өөрийг нь буруутай гэх мэдээлэл цацагдснаас болж тэр маш хүнд байдалд орсон. Камертай хүмүүс компани дээр ирж түүнийг хүлээх болсон нь түүнд сэтгэл зүйн…

Read More

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өчигдөр /2025.03.13/ нээлтээ хийлээ. Тус уран бүтээлийг VOO home болон гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэх боломжтой.

Read More

Америкийн реппер, дуучин Doechii буюу Жейла Жаймия Хикмон энэ 2025 оны голлох уран бүтээлч болоод байна. Тодруулбал, тэрбээр “Anxiety”, “Denial is a River” зэрэг хит дуугаараа бараг бүх чансааг тэргүүлсэн. Харин энэ удаад тэрбээр “Billboard”-ын 2025 оны онцлох эмэгтэйгээр шалгарчээ. Ташрамд дурдахад, Doechii “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос “Alligator Bites Never Heal” цомгоороо шилдэг реп цомог номинацад тэргүүлж байсан юм. Ингэснээр хөгжмийн ертөнцийн түүхэнд шилдэг реп цомог номинацад шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй уран бүтээлч болсон. Түүнчлэн сүүлийн хоёр жилд Doechii-гийн таван уран бүтээл “Hot 100 Billboard”-т багтаж, “Billboard”-ын 2023 оны шилдэг шинэ од хэмээх шагнал хүртсэнээс гадна Миланы загварын долоо…

Read More

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, “Монолит” продакшн, Социал демократ Монголын залуучуудын холбоо хамтран “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киног бүтээжээ. Тус уран бүтээл Тайланд улсын Бангкок хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр нээлтээ хийж, цаашид Италийн Роме, Японы Токио зэрэг хотуудад үзүүлэх урилга хүлээн авсан байна. Малчид жилийн дөрвөн улиралд мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, уламжлалт соёл, ахуйг өвлүүлэн үлдээх үүрэг хүлээдэг. Өвөлдөө -40, зундаа +40 градуст уламжлалт аж ахуйгаа сайн дураар эрхэлж, өв соёлыг хадгалж байна. Амьдарч буй…

Read More

“Ворлд оф лэнгвиж” ХХК-иас энэ гуравдугаар сарын 20, 21-нд олон улсын уран зохиолын өдөрлөг зохион байгуулах гэж буй. Эл өдөрлөгт Их Британийн алдартай зохиолч Энтони Хоровитц тэргүүтэй зохиолчид оролцох аж. Триллер, нууцлаг адал явдалт зохиолоороо алдартай Энтони Хоровитц нь  алдартай номын цувралууд болон “Foyle’s War” (BBC), “Midsomer Murders” зэрэг олон ангит телевизийн шоуны зохиолыг бичсэн уран бүтээлч юм. Түүний алдартай бүтээлүүдээс дурдвал, “Alex Rider” цуврал (2000-одоо), “Stormbreaker” (2000), “Point blanc”, “Skeleton key” зэрэг ботиудыг нь нэрлэж болно. Түүнчлэн “The Power of five” (Pentagram) цуврал, Артур Конан Дойлын өв залгамжлагчдаас албан ёсны зөвшөөрөл авч бичсэн “The House of silk” (2011) болон “Moriarty”…

Read More

Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын отгон хүү Х.Сумъяадорж мөн л урлагийн салбарт хөл тавиад буй. Анагаахын чиглэлээр суралцаж байсан ч өвөө, аав ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр шийдсэн тэрбээр СУИС-ийг 2023 онд төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш тэрбээр “Хиртээгүй сарнай”, “Сорил”, “Эргэх учрал”, “Дайрлага”, “Өвлийн идэш”, “Хүлээх өрөө” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино, мөн “Бүлэг”, “Бид нэг гэр бүл”, “Өв залгамжлагч”, “Амьдрах сайхан” зэрэг телевизийн олон ангит киноны гол болон туслах дүрд тоглоод буй. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар “Монгол” театрын “Клеопатра” сонгодог драмын жүжгийн Октавиан жанжны дүрээр мэргэжлийн тайзнаа анхлан гарч, үргэлжлүүлэн аравдугаар сард “Маск” продакшны “Масктай Монгол” хошин шоу тоглолтод…

Read More

Германы өдөр тутмын “Berliner Morgenpost” сонинд Их эзэн Чингис хааны тухай хамгийн сүүлд нийтлэгдсэн мэдээлэл гурав хоногийн өмнөх дугаарт гарчээ. Гэхдээ энэ удаа Их хааны нэрээр овоглосон музейн Прага хот дахь үзэсгэлэнгийн нээлтийг зорих замдаа Берлин хотод зочлон, эртний хөгжмийн эгшгээр сонор мялаасан “Хаан найрал” чуулгын тоглолтын тухай өгүүлсэн байна. Энэхүү сонирхолтой нийтлэлийг Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ болон Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллагыг үүсгэн байгуулагч, доктор Х.Ариунчимэг нар монгол уншигчдад зориулан орчуулж хүргэж байна. МОНГОЛЫН ХӨГЖИМ: ЧИНГИС ХААНЫ ЭГШИГТ ЕРТӨНЦ Берлин: Улаанбаатараас ирсэн “Хаан Найрал” чуулга Жэймс-Симон галерейд эртний монголчуудын донж төгөлдөр, онгон зэрлэг байдлыг гайхууллаа. Чингис хааны…

Read More

Монголын анхны буддын сүм хийдийн нэг болох “Эрдэнэ зуу” хийд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт харьяалагддаг. Тус байгууллага нь шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэдэд шашны энэрэнгүй үзэл, зөв үйлийг төлөвшүүлэх сайн үйлсийн төлөө олон түмний чин сүсэг бишрэлд тулгуурлан хуулийн дагуу буяны үйл ажиллагаа явуулж байна. “Эрдэнэ зуу” хийд нь бүтцийн хувьд Хамба лам, Да лам, Гэсгүй лам, Унзад лам, Голч лам, Сул лам зэрэг 25 лам, аж ахуйн ажилчид 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Тэгвэл Монгол тулгатны анхны нандин шүтээн “Эрдэнэ зуу” хийд сүсэгтэн олондоо зориулан орчин үеийн технологийг ашиглан цахим үйлчилгээ нэвтрүүллээ. Тодруулбал, сүсэгтэн олон…

Read More