АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Жобсын дүр бүхий 1 долларын тусгай зоосыг ирэх онд гаргана. Энэхүү зоосыг 2018 оноос хэрэгжиж буй “American Innovation” хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын бүх муж улс, нутаг дэвсгэрийн шинэлэг технологи, бүтээлч ололтыг алдаршуулах зорилготой. Энэ удаад уг зоос С.Жобсын төрөлх нутаг болох Калифорни муж улсыг төлөөлөх ажээ. Зоосны нүүрэн талд залуухан Стив Жобс толгод, царс модоор хүрээлэгдсэн байгаль дунд завилан сууж буйгаар дүрслэгдсэн ба зоосны ирмэг дагуу түүний “Ямар нэг агуу зүйлийг бүтээ” гэсэн үгийг сийлжээ. Энэхүү загвар нь С.Жобсын технологийг яг л байгалийн нэг хэсэг мэт …
Зохиогч: Урлаг
1987 онд нээлтээ хийсэн “Predator” франчайзын дараагийн анги болох “Predator: Badlands” кино арваннэгдүгээр сарын 7-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд алдарт жүжигчин Элле Фаннинг Тиагийн дүрийг бүтээсэн бол Димитриус Колоаматанги Декийн дүрийг бүтээжээ.
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай өвчтөний тархинд цахилгаан дамжуулагчуудыг суулгажээ. Мэс засал таван цагийн турш үргэлжилсэн бөгөөд Европ тивд нугасны гэмтэлтэй хүнд ийм төрлийн мэс засал хийсэн анхны тохиолдол юм. Өвчтөнд нийт 256 ширхэг бичил электрод суулгасан бөгөөд тэдгээр нь нейроны дохионуудыг бүртгэнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү аппарат нь дохионууд ба өвчтөний үе мөчний төгсгөл хэсгүүдийн хөдөлгөөн хоорондын хамаарлыг тогтоож, кодлох юм. Эхний үе шатанд өвчтөн бодол санаагаараа компьютерийн курсорыг хөдөлгөж, хулганаар дохиог сэргээж сурна. Дараагийн шатанд гар утас ба робот гарыг ажиллуулах ажээ. Мюнхений эмч нар 2022…
“Lionsgate” студийн “Now You See Me” франчайзын гурав дахь анги болох “Now You See Me Now You Don’t” арваннэгдүгээр сарын 14-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд дөрвөн “морьтон” буюу Ессе Эйзенберг, Вүди Харрелсон, Дэйв Франко, Ила Фишер нар Морган Фриманы хамт эргэн ирэх юм.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлооч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ширмэнгийн Наранчимэгтэй ярилцлаа. Тэрээр тун удахгүй ирэх сарын 5-нд “Хүндэтгэл II” буюу монгол сонгодог тоглолтоо үзэгчдэдээ толилуулах гэж байгаа билээ. Түүнийг бид В.А.Моцартын “Дон Жуан”-ы Донна Эльвира, Ж.Вердийн “Адиа”-гийн Адиа, Д.Пуччинийн “Богема”-гийн Мюзетта, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа зэрэг олон сонгодог дууриудын дүрд дуулснаар нь сайн мэднэ. Дуулж эхлэхэд нь голоос нэг л тийм хөндүүр хэрнээ, хачин жигтэй долгилсон мэдрэмж төрөөд болдоггүй юм. Магадгүй хэн бүхний дотор чимээгүйхэн оршсон огших, догдлох зэрэгцсэн эл мэдрэмжийг түүний хоолой ил болгож, урлагийн яруу сайхан аян данг үзэгчдийн сэтгэлд хөтөлж авчирдагтай холбоотой биз ээ.…
Реалити шоуны од Кардашъяны гэр бүлийн отгон охин Кайли Женнер мягмар гараг /2025.10.14/-т “King Kylie” нэрээрээ анхны дуугаа гаргалаа. Тэрбээр 10 жилийн өмнө Terror Jr хамтлагийн “3 strikes” дууг сурталчилгаандаа оруулж байсан юм. Энэ дуу нь интернэт хэрэглэгчдийн 2015-2016 оны үеэ дурссан бичлэг, зурагтаа ашигладаг дуу болж үлдсэн бөгөөд, одоо ч ТикТок платформ дээр трэнд хэвээр байна. Харин “Fourth Strike” дууны клип 2016 онд гарсан сурталчилгааны үргэлжлэл болсноороо онцлогтой. Сонирхуулахад, “King Kylie” гэх нэр нь тухайн үед Кайлигийн үерхэж байсан реппер Tyga-тай холбоотой бөгөөд тэр үед Tyga өөрийгөө “King Gold Chains” гэж нэрлэдэг байжээ. Харин 2015 онд Кайли өөрийн инстаграм…
Жэйми Смарт хэмээх 10 настай охин энэ жилийн Зэрлэг байгалийн гэрэл зурагчин уралдаанд тусгай байр эзэлжээ. Тэрбээр намрын налгар цагт буга урамдах торгон мөчийг камерын дуранд буулгажээ. Уг гэрэл зураг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 60 мянга гаруй бүтээлээс шилдэг 100-д орж, олны хамгийн их таашаалд нийцсэн бүтээлээр шалгарсан байна. Түүнийг өдгөө “Бүргэдийн нүдтэй охин” гэж нэрлэж байна. “The Rutting Call” гэж нэрлэсэн гэрэл зургаа Английн Лестершир дэх Брэдгейт цэцэрлэгт хүрээлэнд аялаж байх үедээ авчээ. Уэльсийн Ландриндод Веллс хотоос гаралтай Жэйми зургаан настай байхдаа гэрэл зураг сонирхож, үүнийгээ хөгжүүлж эхэлсэн байна. Жэйми анх ямар ч уралдаанд өрсөлдөхүйц сайн гэрэл зураг дарж чадна гэж бодоогүй ч Лондонгийн Байгалийн түүхийн музейн санаачилгаар зохион байгуулагддаг уралдаанд бүхий л мэргэжлийн гэрэл зурагчидтай эн…
Өмнөд Солонгосын зохиолч Пэк Сэ Хи тархины үхжилд орсны дараа зүрх, уушги, элэг болон хоёр бөөрөө хандивлаж, таван хүнд шинэ амьдрал бэлэглэн энэ хорвоог орхисон харамсалтай мэдээ гарлаа. Солонгосын эрхтэн донорын агентлаг (KODA)-аас аравдугаар сарын 17-нд мэдээлснээр, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа Үндэсний эрүүл мэндийн даатгалын Илсан эмнэлэгт явагдсан байна. Агентлагийн мэдээллээр Пэк Сэ Хи тархины үхэлд орсны дараа түүний гэр бүлийнхэн эрхтэн хандивлах шийдвэрийг нь хүндэтгэлтэйгээр баталгаажуулжээ. 1989 онд Гёнги мужийн Гоянг хотод төрсөн Пэк Сэ Хи гурван охинтой эгэл айлын дунд охин болон мэндэлж байв. Бага наснаасаа унших, бичихэд дуртай байсан тэрээр их сургуульд утга зохиолын чиглэлээр суралцаж,…
Америкийн поп дуучин Тейлор Свифтийн “Офелиагийн хувь тавилан” дууны клипэнд гардаг уран зургийг үзэхийн тулд олон зуун хүн Германы төв нутгийн нэгэн музейг зорин очих болжээ. Энэхүү клип нь супер од бүсгүй Германы зураач Фридрих Хейзерийн зурагт дүрсэлсэнтэй яг адилаар цагаан даашинзтай хэвтэж буйгаар эхэлдэг. Офелиа бол нь Уильям Шекспирийн “Гамлет” жүжигт гардаг гол дүрийн залуугийн хайртай бүсгүй юм. Жүжгийн төгсгөлд Офелиа галзуурч, голд живж үхдэг. Тэгвэл Герман зураачийн 1900 оны үед туурвисан гэж үздэг бүтээлийг үзэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Висбаден хотын “Hessische Landesmuseum” музейд олон зуун хүн зочилжээ. Дуучны шүтэн бишрэгчдийн дунд хойд нутгийн Хамбург хотын оршин суугчид, Висбаден…
Хүнд хөгжим, хурц будаг, ганган хувцсаараа алдартай “Kiss” хамтлагийн үүсгэн байгуулагч Эйс Фрейли (жинхэнэ нэр нь Пол Дэниел Фрейли) 1951 оны дөрөвдүгээр сарын 27-нд Нью-Йоркт төржээ. Тэрбээр хөгжимд дуртай нидерланд-герман гаралтай гэр бүлд өссөн юм. 1973 онд Фрейли Пол Стэнли, Жин Симмонс, Питер Крисс нарын хамт хамтлагаа байгуулжээ. Тэд тэр дороо алдаршсан. Фрейли хамтлагийн гол өнгө болсон гитарыг хариуцаж, “Spaceman” нэрээр тоглож байв. Түүний бичсэн “Cold Gin”, “Shock Me”, “Rocket Ride” зэрэг дуу хит болж байлаа. Фрейли 1980-аад оны хард рок гитарчдын үлгэр дууриал нь байв. 1980-аад оны эхээр бусадтайгаа санал зөрөлдсөн болон хар тамхи, архинаас болоод Фрейли хамтлагаасаа гарсан. …
