Азийн тэргүүн яруу найрагч, утга зохиолын шагналт Д.Урианхайн “Салхи уншсан, одоо…”, “Хуучин дүрүүдийн шинэ дээл” гэх хоёр өгүүллэгийн ном шинээр гарчээ. Тэрбээр “Хуучин дүрүүдийн шинэ дээл” номынхоо тухай “Энэхүү номд орсон өгүүллэгүүд минь “Монголын Зохиолчдын Эвлэл”-ээс эрхлэн 1995 онд хэвлэсэн “Монголын уран зохиолын дээжис” ботиудын 75 дугаар боть, ӨМӨЗО-ны Хөх хотод хэвлэсэн ботиудад дахин хэвлэгдсэн “Тэнгэр тэмдэгрэх” ботийн минь хуучин өгүүллэгүүд (“Аав эзгүй намар”, “Үхрийн эвэр шиг адилхан хоёр үдэш”, “Улаан инээдтэй бөмбөг”) “Танилаар дүүрэн хорвоо”, “Хүүхдийн зохиол”-оос бусад нь бөгөөд насны залууд яаруу дааруу “шударсан”, төр өнгөрсөн цаг үед Монголын уран зохиолын өгүүллэгийн төрлийн сорж болж алдаршиж байсан өгүүллэгүүдтэй…
Зохиогч: Урлаг
Шог зураач Ц.Оргил бие даасан “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэнгээ “Dugut” арт галерейд толилуулж байна. Зураач Ц.Оргил цахим хуудсаараа дамжуулан уран бүтээлүүдээ хүргэдэг тэрбээр энэ удаа үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдээ дэлгэж буй нь энэ юм. “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэнгийн куратороор Соёлын Гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ажиллаж буй. Үзэсгэлэн есдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл ажиллагааг дууриалган бүтээсэн хиймэл оюун ухааны шинэ загварыг Хятадын судлаачид зохион бүтээжээ. “SpikingBrain-1.0” гэдэг томоохон хэмжээний загварыг Хятадын Шинжлэх ухааны академийн Автоматжуулалтын хүрээлэнд танилцуулсан байна. Уг загвар нь бүрэн сургагдсан ба Хятадад үйлдвэрлэсэн график процессор дээр ажилладаг байна. Энгийн дэвшилтэт системүүд нь их хэмжээний эрчим хүч шаарддаг “Transformer” бүтэц дээр суурилдаг бол шинэ загвар нь спайк мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны зарчимд тулгуурлаж, тархин дахь биологийн үйл явцын хэлбэрээр оюун ухааныг үүсгэдэг ажээ. “Энэхүү томоохон загвар нь шинэ үеийн хиймэл оюуныг “Transformer” бүтэцгүйгээр хөгжүүлэх техникийн шинэ чиглэлийг нээж байна. Эл загвар бол маш бага…
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны “Онцлох телевиз” шагналыг МҮОНРТ хүртлээ. МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодруулбал, “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.
Суваг эргүүлэхгүй телевиз үздэг цаг эргэн ирлээ. Учир нь орчин цагийн хамгийн сонирхолтой сошиал контентуудыг бүгдийг нэгтгэсэн цоо шинэ суваг “Bantan TV” нээгдлээ. Бидний үзэж дассан уламжлалт телевизээс тэс өөр, орчин цагийн хамгийн үзүүштэй шоу, влог, подкаст гээд бүх сонирхолтой дижитал контентыг нэг дор нэвтрүүлэх юм. Өөрөөр хэлбэл дижитал медиа, сошиал контентуудыг танай гэрт телевизийн бүтээл болгон хүргэх болно. Univision, Skymedia 808 суваг дээр тааруулахад та өнөө цагийн хамгийн их хандалттай “Кино задлан”, “Мандуулын подкаст”, “Amaraa’s Weekly Show”, “Санжаа влог” гэхчлэн 40 гаруй контент үзэх юм. “Movie Box”, “Asian Box” хоёрын дунд үүрээ зассан энэ суваг туршилтын эфирээ цацаж…
Америкийн телевизийн салбарын дээд шагнал болох 77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд өмнө оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд телевизийн оргил буюу оройн цагаар цацагдсан бүтээлүүд нэр дэвшсэн билээ. 77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслолын ялагчдыг танилцуулъя. Шилдэг утга уянгын цуврал: “The Pitt” Шилдэг инээдмийн цуврал: “The Studio” Шилдэг богино цуврал: “Adolescence” Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин: Ноа Вайл, “The Pitt” Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Бритт Лоуэр, “Severance” Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин: Сет Роген, “The Studio” Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Жан Смарт,…
Телевизийн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох 77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын “Peacock” театрт эхэллээ. 77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслолын улаан хивсний шилдэг дүр төрхүүдийг танилцуулъя.
2025 оны IMD Дэлхийн авьяас, ур чадварын тайланд Монгол Улс 69 улсаас хамгийн сүүлд буюу 69 дүгээрт эрэмбэлэгдлээ. Тус судалгаа нь улс орнууд авьяаслаг боловсон хүчнээ хөгжүүлж, татах, хадгалах чадвар ямар түвшинд байгааг тодорхойлоход чиглэжээ. Энэ жил Швейцар улс дахин нэгдүгээр байраа хадгалж, Люксембург хоёрдугаарт, Исланд гуравдугаарт жагслаа. Швейцар улс уг жагсаалтыг олон жил тэргүүлж буй нь боловсролын тогтолцоо, тогтвортой бодлого, институцын чадамж өндөр байгааг илтгэж байна. Монгол Улс гурван үндсэн ангиллын дунджаар хамгийн бага оноо авч, ” хүний нөөцийг, ур чадварыг татах” бүлэгт хамгийн сүүлд жагссан байна. Гэвч ажиллах хүчний өсөлт, сургалтад хамрагдаж буй ажиллагсдын хувь, боловсролд оруулж буй…
УДЭТ-ын уран бүтээлчид энэ есдүгээр сарын 17, 18-нд Южин О’Нилийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгээ тоглох гэж байна. Жүжгийн гол дүрүүд буюу Эфрайм Кэботод Гавьяат жүжигчин М.Түвшинхүү, Абби Патнамд О.Долгор, Эбин Кэботод Т.Сэргэлэн, Симеон Кэботод Б.Баттогтох, Питер Кэботод Н.Мөнх-Эрдэнэ тоглоно. Эл зохиолыг Нобелийн шагналт, Америкийн жүжгийн зохиолч Южин О’Нил “Desire under the elms” нэртэйгээр 1924 онд бичсэн байдаг. Түүний зохиолуудад Грекийн эмгэнэлт жүжгийн хэв маяг, америк мөрөөдөл ба түүнийг тойрсон материализм, анги хоорондын ялгаа гүнзгий ажиглагддаг. “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” бол энэ бүгдийг шингээсэн, хөндөх санаа, агуулга тун өргөн бүхий бүтээл юм. Анх 1996 онд УДЭТ-ын тайзнаа “Тамын…
Гудамжны хулиган, сэтгэл зүйч багш, алуурчин маньякийн дүрд ч сайн тоглож, хувирч чаддаг жүжигчин, Холливуудын “Атаман” Том Харди өнөөдөр 48 нас хүрч байна. Тэрбээр 1977 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 15-нд мэндэлжээ. Том Харди Лондон хотын Хаммерсмитэд өндөр боловсролтой, баян айлын гэрт мэндэлжээ. Аав нь зохиолч, ээж нь зураач. Багад нь түүнд дутуу юм үгүй байсан ч Том муу хүүхдүүдтэй нийлж эхлэв. “Ээж минь үргэлж намайг эрхлүүлэн, хайрладаг байлаа. Манай гэр ном, хөгжмөөр дүүрэн. Бэлэг аваад л, гадаадад байнга аялна. Үнэтэй хувийн сургуулийн боловсролыг ч би эзэмшсэн. Харин ганцхан л асуудал байсан нь би бага зэрэг зөрүүд, сахилгагүй хүүхэд…
