Зохиогч: Урлаг

“Монголын кино институт” ТББ, “Лотус” пикчерс хамтран 13 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмыг ирэх тавдугаар сарын 9-11-нд зохион байгуулах гэж байна. Эл наадмын хүрээнд “Голомт” сангийн дэмж­лэгээр “Анхны алхам” богино хэмжээний кино зохиолын сур­галт явуулахаар төлөв­лөжээ. Сургалтыг Аме­­рикийн кино институтийн багш, дэлхийн олон оронд энэ төрлийн сургалт орж байсан турш­лагатай мэргэжилтэн, прод­юсер Габриэль Кел­ли удирдах юм байна. Эл сур­галтын гол зорилго нь Монголын кино зо­хиолч­дын авь­яасыг хөгжүүлэхэд чиг­лэс­нийг зохион бай­гуу­лагчид онцолжээ. Шал­га­руулалтад оролцохыг хүссэн хүмүүс энэ сарын 20-ноос өмнө www.mfi.mn/journal/news/news/ankhnii-alkham цахим хуудсанд хандан бүртгүүлэх боломжтой.

Read More

Дуучин, жүжигчин Селена Гомез сүүлийн жилүүдэд жүжигчний карьертаа түлхүү анхаарал хандуулж, давхар өөрийн үүсгэн байгуулсан “Rare Beauty” хэмээх косметикийн брэндээ хөгжүүлэн, хөгжмийн ертөнцөөс түр завсарлага аваад байсан билээ. Хамгийн сүүлд гэхэд л тэрбээр “Emilia Perez” кинонд тоглосон нь өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон юм. Харин өнгөрсөн сард тэрбээр “Scared of loving you” нэртэй шинэ дуугаа Youtube платформд гэнэтхэн цацаж, мөн түүнчлэн “I said I love you first” хэмээх шинэхэн цомгоо тун удахгүй сонсогчдын хүртээл болгох гэж буй талаараа мэдэгдсэн. Тэгвэл саяхан Селена Гомез инстаграм хуудсаараа дамжуулан өөрийн шинэ цомогт багтсан дуунуудын нэрсийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.…

Read More

“Тагтаа” хочтой, үргэлж хүмүүст инээд бэлэглэдэг зөөлөн дулаан, гэгээлэг нэгэн уран бүтээлч бий. Тэр бол Р.Сүхболд. Хошин зан хүн бүрт байдаг ч түүнийгээ үзүүрт нь хүртэл илэрхийлж, түүгээрээ бусдад аз жаргал бэлэглэдэг нь ховор. Тийм ч болохоор үзэгчид түүнд хайртай байдаг биз ээ. Р.Сүхболд уран бүтээлийн гараагаа сурагч ахуйдаа буюу 2009 онд МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит кинонд тоглосноор эхэлжээ. 2014 онд СУИС-ийг төгссөн тэрбээр өнгөрсөн хугацаанд “Рашаантын 18”, “Би дурламаар байна”, “Манан зүсэгч”, “One night”, “Нөхөрт гарсаны маргааш”, “In da house”, “In da house-2: Comeback”, “Нийслэл хүүхэн: Бал сар”, “Хэрмэл жүжигчид”, “Тархи баригч”, “Алтан хүргэн”, “Фукуокт нэг удаа” зэрэг…

Read More

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Хүний эрхийн боловсролд” булантай боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг болон холбогдох мэргэжлийн хүмүүс оролцсон байна. Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Жендэрийн үндэсний хороо, Нээлттэй нийгэм форум, Монголын Эмнести Интэйрнэшнл байгууллагууд “Хүний эрхийн боловсролд” буланд хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүд, Хүний эрх сэтгүүл болон хүний эрхийн тодорхой асуудлаар бэлтгэн гаргасан бусад ном товхимол, судалгаа, гарын авлага зэрэг Монгол, Англи хэл дээрх 426 нэрийн 1401 бүтээлийг цахим…

Read More

УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар 2023 онд гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутаг руу нүүн амьдарч, соёлын биет бус өвийг хэрхэн өвлөн авч үр хүүхдүүддээ уламжилж буйг харуулсан 20 ангит нүүдэлчин ахуйн цуврал контентыг бүтээжээ. Нийслэл Улаанбаатар хотод амьдарч байсан залуу гэр бүл, жилийн дөрвөн улирал, монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, хэрхэн суралцсан, хэрхэн өөрчлөгдсөн тухай гарах 20 ангит цувралаас бид олон зүйлсийг үзэж болно. Үүнд, хүний амьдралын нэг жилийн тойрог, баяр жаргал, хагацал гуниг, бахархал омогшил, дасан зохицох ухаан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэх зэргийг өгүүлжээ. Зун,…

Read More

“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна. Шилдэг бүтээлүүдээр “Монгол гэр бүл” гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. УРАЛДААНЫ СЭДЭВ: Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, халуун дулаан харилцаа, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал гэх мэт амьдралын агшин бүрийг бүх өнцгөөр харуулсан байж болно. УРАЛДААНД ОРОЛЦОГЧ: Мэргэжлийн гэрэл зурагчид Гэрэл зураг сонирхогчид БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА: 2024-2025 онд авсан гэрэл зураг байх. Нэг хүн 5 хүртэл бүтээл илгээх боломжтой. Зохиогчийн овог, нэр, бүтээлд оноосон нэр, бүтээлийг авсан он, сар, өдөр, хаана авсан зэрэг тодорхой тайлбартай байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг нийтийн…

Read More

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ гуравдугаар сарын 23-нд 17.00 цагаас үндэсний сонгодог бүтээл болох Ж.Чулууны “Уран Хас” балетыг тоглох гэж байна. “Уран хас” бүжгэн жүжиг нь УДБЭТ-ын тайзнаа 52 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж буй нь энэ юм. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжиг 1973 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр анх тоглогдож байжээ. Хоёх бүлэг, гурван үзэгдэлт эл бүжгэн жүжгийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав удирдаж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн, Ардын зураач Ч.Гунгаажав тайзны зургийг зурж, цомнолыг нь академич…

Read More

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 10 дахь удаагаа зохион байгуулсан олон улсын хөгжим бүжгийн наадам энэ оны хоёрдугаар сарын 20-27-ны өдрүүдэд БНЭУ-ын есөн хотод болж өндөрлөлөө. Эл наадамд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Киргиз Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Руандагийн Бүгд Найрамдах Улс, Малайз, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Фижи улс зэрэг нийт 11 улсын 100 гаруй уран бүтээлч оролцсон байна. Манай улсаас Гавьяат Жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын бүжгийн багш П.Энхтуяагаар ахлуулсан Үндэсний бүжгийн “Хангай ханы эгшиглэн” хамтлаг оролцсон аж. Мөн бүрэлдэхүүнд…

Read More

2022 оноос олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр сургалт, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт, бусад төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилготойгоор байгуулагдсан “Bee” театрыг өдгөө театрын урлагт дурлагсад андахгүй. Зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулснаар хөшгөө нээж, Н.Болороогийн “Тусгал” жүжгийг Т.Цэнд-Аюушийн найруулгаар удаах уран бүтээл болгон толилуулсан тус театр моно буюу нэг хүний жүжгийн сар зарлаж, энэ хүрээнд Д.Мэндсайханы “Хүүхэлдэй”, Энэтхэгийн зохиолч Гириш Карнадын “Хэмхэрхий дүрснүүд”, Н.Болороогийн “Галт шувуу” жүжгийг толилуулж байв. Түүнчлэн өнгөрсөн онд Софоклын “Эдип хаан”, Шри Галидасын “Шакундала”, нийгэм-сэтгэлзүйн драмыг үндэслэгч Хенрик Ибсений “Хүүхэлдэйн байшин” драмын жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл тус театр дараагийн уран бүтээлээ толилуулахад…

Read More

“Shrek” киноны эхний анги “2001 онд, удаах анги”Shrek 2” анги 2004 онд, “Shrek thr Third” анги 2007 онд, “Shrek Forever After” анги 2010 онд олны хүртээл болж байв. Тэгвэл эл кино ирэх жил цоо шинэ анги, шинэ адал явдлаар эргэн ирэх гэж байна. “Dream Works Animation” студийн мэдээлснээр “Шрек 5” кино 2026 оны арванхоёрдугаар сарын 23-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Уг нь 2026 оны долоодугаар сард цацагдах товтой байсан ч тэр үеэр “Minions 3” гарах гэж байгаа учир хойшлогдсон байна. Энэ удаагийн ангид Шрек болон Фионагийн хүүхдүүд өсөж том болж буйгаар үйл явдал өрнөх юм. Зарим эх сурвалжуудын мэдээллээр, Шрекийн гэр…

Read More