СУИС-ийн оюутан ахуйдаа “Шинэ үе” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө “Мөрөөдлийн театр”-аар “овоглож” буй уран бүтээлч бол жүжигчин Ц.Алдармаа. Тэрбээр дэлгэцийн уран бүтээлийн гараагаа “Буруу эргэлт” киногоор эхэлж, үргэлжлүүлэн “Цасан охин”, “Гарал угсаа”, “Хоёр хоёрын тав”, “Гурван найз”, “Би дурламаар байна”, “Хөөрхөн шулам”, “Ядуугийн зовлон-2”, “Нинжин сэтгэл”, “Яллагч”, “Маш нууц-2: Байтаг Богд”, “Эхиймаа”, “Буруу өрөг”, “Өвөл”, “Single guys”, “Заваан авга ах” бүрэн хэмжээний уран сайхны болон телевизийн олон ангит кинонуудад гол болон туслах дүрд тогложээ. Харин тайзны уран бүтээлийн тухайд тэрбээр “Шинэ үе” продакшны шоу тоглолтуудаас гадна “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлүүд, онцолбол 2019 онд “Дундын бүсгүй”, 2020 онд “Галзуу…
Зохиогч: Урлаг
Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Хайрын сүмээс дүрвэгсэд” шинэ роман “мэндэллээ”. Энэ нь түүний хоёр дахь роман юм. Тэрбээр өмнө нь “Хараацай зогсолт 1, 2” романаа 2020 онд уншигчдын хүртээл болгож байсан юм. Ташрамд дурдахад, Л.Өлзийтөгсийн энэ онд гаргасан “Сарны толь бичиг” яруу найргийн түүвэр нь дөрвөн долоо хоногийн турш “Интерном” номын дэлгүүрийн шилдэг борлуулалттай номоор шалгараад буй.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1926 оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 10-нд Увс аймгийн Хяргас суманд мэндэлжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх нь 1951 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, 1961 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Академийг төгсөж, эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Олон жил их, дээд сургуульд багш, орлогч захирал, захирлын алба хашихдаа дээд боловсролын тогтолцоог төлөвшүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг боловсронгуй болгоход томоохон хувь нэмэр оруулсан профессор хүн юм. Ж.Батмөнх…
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг 2025 оны хоёрдугаар сарын 27-ноос 2025 оны гуравдугаар сарын 3-ны хооронд зарласан билээ. Энэхүү уралдаанд сонин, телевиз, цахим сайтын сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдийн 27 бүтээл ирж, өчигдөр /2025.03.09/ сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн эзнийг тодрууллаа. Оролцогчдоос ирүүлсэн бүтээл бүрд дөрвөн шүүгч найман шалгуураар оноо өгч, шүүгчдийн өгсөн онооны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нийтлэлд “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн тэргүүн байрны шагналыг олгосон юм. Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Хэнзээгийн Болормаагийн бичсэн “Чоныг цагаатга” нийтлэл шүүгчдээс хамгийн өндөр оноо…
Театр урын сан дахь жүжгээ сэргээн толилуулах нь цаг үеийн ач холбогдолтой байх нь олонтоо. Анх 1996 онд УДЭТ-ын тайзнаа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжиг өдгөө уран бүтээлчдийн баг, бүрэлдэхүүнээ шинэчлээд “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” болон эргэн иржээ. Ийм нэгэн уран бүтээл төв театрын тайзнаа дахин “амилав”. Дүрд тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн сард зарласан. …Энд би чамайг хүлээнэ Эргэж ирэхэд чинь нулимсаа нуухгүй Хайлаас модны дор чамайг хүлээнэ Хагацал гэдэгт итгэхгүй сууна… хэмээгээд “Т.Сэргэлэн, О.Долгор нарын хамтрал гуравдугаар сарын 5-нд” гэж УДЭТ-аас анх мэдээлж байлаа. Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Урлагийн…
АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “Creshendo international music competition” уралдааны мэргэжлийн ангилалд Монгол Улсын Консерваторийн сурагч Баасаннямын Анунгоо тэргүүн байр, Гансүхийн Тэнгис тэргүүн байр, Буяндалайн Ирмүүнбилиг тэргүүн байр, Наранбаатарын Минжмаа дэд байр эзэлжээ. Энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас өмнөх жилүүдийнхээс олон сурагч оролцож Ж.Чулууны “Вариаци“, Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, Г.Алтанхуягийн “Концертын аяз”, Э.Чойдогийн “Аялгуу” зэрэг монгол зохиолуудыг “Карнеги холл”-ын тайзнаа толилуулсан байна. Уралдаанд утсан хөгжмийн тэнхимийн багш Б.Энх-Амгалан шавь нараа бэлтгэн ийнхүү амжилттай оролцжээ. Мөн Үндэсний хөгжмийн тэнхимийн 12 дугаар ангийн сурагч С.Ариунтөгс нэгдүгээр байрт шалгарсан байна. Уралдаанд түүнийг Үндэсний хөгжмийн тэнхимийн багш С.Нарантуяа, концертмейстр багш Э.Отгончимэг нар бэлтгэжээ.
Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо. Энэхүү баяр нь сүүлийн жилүүдэд гадаадын жуулчдын зорин ирэх урсгал нэмэгдсэн төдийгүй дотоодын жуулчид, иргэд, олон нийт очиж үзэх, агаар салхинд гарах хамгийн таатай эвент болоод буй юм. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн…
Өвөр Монголын нэрт найруулагч Урагшаа домогт туульсаас сэдэвлэн бүтээсэн “Fen Sheng-2” буюу “Creation of the Gods II: Demon Force“ киногоо энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгоод буй. Эл уран бүтээл дэлгэцэнд гарсан даруйдаа Хятадын үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байна. Тус киноны гол дүрийг Хятадын кино салбарт өөрийгөө таниулж чадсан Өвөр Монголын авьяаслаг залуу жүжигчин бүсгүй Нарнааш бүтээжээ. Тэрбээр баатарлаг эмэгтэй жанжин Дэн Чаньюгийн дүрийг гайхалтай амилуулж үзэгч олны хайрыг татах болжээ. “Нэг минутын үзүүлбэр, арван жилийн хөдөлмөр” гэсэн Хятад хэлц үг байдаг. Жүжигчин Нарнааш Дэн Чаньюгийн дүрийг бүтээхийн тулд найман жил морьт харваа, буудлага, тулааны спорт, акробат гимнастик, усан…
Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Дуусаагүй хойшлогдсон ажил ихээхэн ачаалал шаардана. Гэхдээ хэт ачаалал таны эрч хүч, эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлнэ. Өөртөө болон бусдад илүү хариуцлага бүү үүрүүл. Эрүүл мэндээ хайрла. Хүндрэл тулгарсан ч бусдад буруу тохох гэж оролдох хэрэггүй. Ажил үүрэгтээ анхааралтай ханд. Бичиг баримтад гарын үсэг зурахдаа хянамгай бай. Хайртай хүмүүс болон хамт олондоо сэтгэл дундуур байх нөхцөл үүснэ. Эргэн тойрныхон тань чухам юу хүсээд байгааг ойлгохгүй байна. Үнэн байдлаа өнгөлөн далдалж нуух нь хожим төдий л сайн зүйл авчрахгүй бололтой. Гэр бүлд багахан асуудал үүсэх ч та тайван байж зохицуулж чадна. Хамгийн гол…
УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг өчигдөр /2025.03.07/ толилууллаа. Балетын гол дүр Одетта, Оделлияд Г.Нямцэрэн, Зигфридэд Х.Галтулга, Ротбардад Г.Дөлгөөнням, Алиа салбадайд Чех улсын Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлооч Хуан ШаоШуай (Huang Shaoshuai) нар тоглосон юм.