Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Эдийн засаг»24 хоногийн шатахууны нөөцтэй байна
Эдийн засаг

24 хоногийн шатахууны нөөцтэй байна

Урлаг Урлаг23/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Роснефть” компани долоодугаар сард манай улсад нийлүүлэх шатахууны үнээ нэмсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тонн АИ-80 бензиний үнэ 41, АИ-92 21, дизель түлш 30 ам.доллараар буюу литр тутамдаа 55 орчим төгрөгөөр нэмэгджээ.

 

“Петровис” компанийн холбогдох хүнээс энэ талаар тодруулахад “Роснефть” компанийн дотоод бодлогын асуудал учраас бидний зүгээс тайлбар байхгүй” гэв. Тус компанийн хувьд долоодугаар сарын захиалгынхаа 50 хувь гаруйг татан аваад буй бөгөөд одоогоор хуучин үнээрээ хэрэглэгчиддээ үйлчилж байгаа аж.

 

Газрын тосны газрын холбогдох мэргэжилтэн Б.Онол тоос энэ талаар тодруулахад, “Манай улс энэ сарын шатахуунаа тус улсаас татаж эхэлсэн.

 

Энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд нийт 24 хоногийн шатахууны нөөцтэй байна” гэлээ. Импортлогч компаниуд тус бүрийн санхүүгийн шинжилгээн дээр үндэслэн гаргасан саналаа Засгийн газрын ажлын хэсгээр шийдвэрлүүлдэг ч дээрх алхмыг хараахан хийгээгүй байна. Ямартаа ч импортлогч компаниудын зүгээс үнээ өсгөх талаар тодорхой шийдэлд хүрээгүй байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Оддын амьдрал Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021
Оддын амьдрал Урлаг

“Хүүхдийн төлөө фондыг шилэн данстай болгоно”

01/03/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.