Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Айлын эрх охинд молиго үмхүүлэн суугаа …
Утга зохиол

Айлын эрх охинд молиго үмхүүлэн суугаа …

Урлаг Урлаг19/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kana-511440507012013-09-19-11-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг “Miss Mognolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо усны дусал шиг адилхан нэгэн дүүтэй.Түүний дүүг Б.Кана гэдэг ба шүлэг яруу найраг сонирхон бичдэг чамгүй авьяаслаг нэгэн юм.

Түүний шүлгүүдээс та бүхэндээ олныг хүргэж байсан билээ. энэ удаад Канагийн "Айлын эрх охинд молиго үмхүүлэн суугаа .." хэмээх шүлгийг хүргэе.

Айлын эрх охинд молиго үмхүүлэн суугаа
Амьдралыг дожооны цоорхойгоор харагч
Арчаагүй залуу авгайнхаа өвөрт эвхэрнэ
Аргаа барсан охин амь тавин хүлээнэ…

Нөхөрт яарах сэтгэлгээ чинь яаруу байна
Нөхцөл байдлыг харах сөхөөгүй явна
Нэг мэдэхэд чи цээжиндэхээ өгнө
Нөгөөдөх нь харин голонгүй авна…

Эрээвэр хураавар амьдрал ээлжилнэ
Ээж шигээ хүнийг гомдооцон тууна
Эрлэг ч хаалга тайлахгүй зугатахад
Энэ бүхэн хуурамч гэдгийг ухаарна…

Томоожин дуугаа хурааж хэсэгтээ нуугдана
Томчуулд таалагдах гэж ахин нахина
Толио нь арилаагүй насаа гутаан
Торноосоо цухуйна хэсэгтээ жаргана…

Нөхөрт гарах хүсэл түүнийг ийм болгож
Нэг насаараа гэмших учиралд хүргэж
Нийтийн жишгийг дагах сөхөөгүй явсан
Нэр нь үл мэдэх хэдэн охид…

Халаглах өдөр ирэх үед ухааравч
Халаас нимгэн харчуулыг эс тооно
Толинд өөрийгөө харан гэнт анзааравч
Том нүгэлтэн гэсэн нүд харагдана…

Азгүйгээ гайхаж нүүрээ даран уйлавч
Алдаа ямар буцах биш дээ ухаар
Амьдын тамд унаж үхэхгүйн тулд охин минь
Авгайтай хүний амраг битгий бол…

Хориж боломгүй хорин насаа хайрла
Аргадаж боломгүй арван найман насаа нандигна…
|Ашиглах боломж хэнд ч битгий өг…

Кана.Б

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.