Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цээж хорсох өвчнийг анагаах нь
Дуу хөгжим

Цээж хорсох өвчнийг анагаах нь

Урлаг Урлаг21/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
57c3a22356c8999big7553512952013-10-21-15-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

  Урин дулаан цаг дуусаж хүйтний улирал эхэллээ Харин хүний бие организм хүйтний улиралд сулардаг. Үүнээс үүдэж, ханиад томуу тусах ходоод гэдэсний уйл ажиллагаа доголдох, цээж хорсох гэх мэт өвчнүүд тусах эрсдэл нэмэгдэх нь бий. Та бүхэлд цээж хорсох өвчнөөс сэргийлэх, уг өвчний үед ууж хэрэглэх ардын эмчилгээний аргуудыг танилцуулж байна.

Цээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа юм шиг хорсохыг хэлдэг Энэ нь ихэвчлэн ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед үүсдэг. Эрүүл хүнд ч тохиолдох нь бий.

Уг өвчин улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй их хэрэглэх, хэт идэх, уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсдэг. Халуун чинжүү, кофе, перец зэрэг ходоод цочроодог хүнсээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Хэхрэх нь хоолоо хурдан иддэг хүмүүст элбэг тохиолдоно.

Мөн архи, тамхи ихээр хэрэглэдаг хүмүүст цээж хорсох, хэхрэх, гашуун юмаар гулгих нь удаан үргэлжилбэл эмчид даруй үзүүлэх нь зүйтэй. Учир нь ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, цөсний чулуу, элэгний өвчний үед мөн ийм шинжүүд илэрдэг. Цагаан лууван, далайн байцаа, жууцай, алоэ зэргийг хүнсэндээ хэрэглэх нь сайн.

Цагаан лууванг түүхийгээр хэрэглэх нь сайн
Цагаан лууванд "diastase" ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Max, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл лимонын шүүсээр бага зэрэг амталж болно.

Шарсан далайн байцаа
Далайн байцааг цээж хорсох өвчний үед хэрэглэдэг. Ингэхдээ дангаар нь зажилж, шарж идэж болно. Өдөрт 5 гр-ыг идэхэд хангалттай. Халуун ногоо, шөл зэрэгт хольж идэх нь эмчилгээг үр дүнгүй болгоно.

Жууцайны шүүс
Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй. Ойролцоогоор нэг cap хэрэглэхэд ходоодны үйл ажиллагаа сайжирдаг. Жууцайны шүүсийг бага зэрэг сармисны хандтай хамт хэрэглэж болно.

Долоогоны жүүс
Долоогоно нь ходоодонд ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. Есдүгээр сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээд удаан чанаад өдөрт гурван удаа ууна. Архи, спирттэй хольж уувал элэг түлэгдэх аюултай.

Зуун настны навчны нухаш
Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож халбагаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна. Зуун наст нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын мөчлөгийн үед уураас зайлс хийх хэрэгтэй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дуу хөгжим Урлаг

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026
Дуу хөгжим Урлаг

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.