Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Netflix” платформын цувралд монгол дуучны дуу сонгогджээ
Дуу хөгжим

“Netflix” платформын цувралд монгол дуучны дуу сонгогджээ

Урлаг Урлаг31/01/2024Шинэчлэгдсэн:31/01/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй “Netflix” платформын цувралд монгол уран бүтээлчийн дуу сонгогдсон байна.

Тодруулбал, 2021 оны “People’s Choice” шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт дуучин Магнолианы “The Bride & The Bachelor” гэх дуу сонгогджээ. Энэ дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Магнолиан буюу Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн байна.

Уг цуврал нь “Netflix” дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байжээ. Уран бүтээлч Магнолиан буюу Б.Дөлгөөн “Famous Men” цомгоос хамгийн анх “The Bride and the Bachelor” дууг бичиж байжээ.

Тэр анхны EP цомогтоо энэ дуугаа оруулах гэж дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран дахин сэргээж дуулсан байна. Дууны клипний зохиолыг найруулагч С.Бямба бичиж, найруулжээ.

Залуу уран бүтээлч 2016 оны “Андерграунд” кино наадмын үеэр найруулагч С.Бямбад хүсэлт тавьж, уран бүтээлчийн дуу хамгийн их таалагдсан учраас клип хийхээр болсон гэнэ.

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ

02/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.