Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Миний л хүүхэн (шүлэг)
Утга зохиол

Миний л хүүхэн (шүлэг)

Урлаг Урлаг04/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hugging6517644212014-01-04-16-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Идэрхэн омголон насандаа хайж л явлаа чамайгаа

Ирэх шувуудын дундаас эрж л явлаа чамайгаа
Эндүү бодлын хэлхээ шиг манантсан байж сэтгэл минь
Өнгөрсөн амьдралын минь эрэл
Өрнөх амьдралын минь гэгээ
Чимээгүй урсгасан нулимстай ч
Чи бол минийх, ганцхан миний л хүүхэн
Бороотой үдшийн гудамнаа таарна гэж санасангүй
Булиглан догдлох зүрх минь шаналахгүй байг заяа минь
Буцах шувуудын дундаас олно гэж бодсонгүй
Бодолд амилсан дүр чинь гуниггүй байг сэтгэл минь
Өнгөрсөн амьдралын минь эрэл
Өрнөх амьдралын минь гэгээ
Чимээгүй урсгасан нулимстай ч
Чи бол минийх, ганцхан миний л хүүхэн
Заяа тавилангийн хатуухан тоглоомыг сөрчихөөд
Хүүхэн чамдаа тэмүүлсэн сэтгэлээ би яалтай вэ
Зөрж чадалгүй учирсан амьдралаа би сөрчихөөд
Сайхан чамдаа тэмүүлсэн хайраа би яалтай вэ
Өнгөрсөн амьдралын минь эрэл
Өрнөх амьдралын минь гэгээ
Чимээгүй урсгасан нулимстай ч
Чи бол минийх, ганцхан миний л хүүхэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026

63 настай Деми Мур Каннд бүгдийг алмайруулав

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.