Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Шинэ цас” каллиграфын үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Шинэ цас” каллиграфын үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг17/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн каллиграфчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ цас-2025” үзэсгэлэн өнгөрсөн баасан гараг /2025.02.14/-т нээлээ.

Мэргэжлийн, урлагийн өндөр түвшинд зохион байгуулж, графикийн урлаг, ялангуяа үсгийн урлаг, шрифтийн урлагийн хэм хэмжээ, шалгуураар шилдэг бүтээлийг тодруулдгаараа өвөрмөц тус үзэсгэлэнг 2007 онд анх каллиграфын их мастер Д.Баттөмөр санаачилж байжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд 37 уран бүтээлчийн 60 гаруй бүтээл ирснээс шилдэг 25 бүтээлийг шалгаруулан үзэгчдэд толилуулж байна.

“Шинэ цас-2025” үзэсгэлэнд оролцогчид монгол цаасны хэмжээг баримтлан, цаасыг болгож наах аргаар бүтээсэн цаасан дээр бүтээлээ туурвисан нь онцлогтой ажээ. Монгол цаасны хэмээж буй хэмжээ нь 53х76 см бөгөөд үүнийг каллиграфын их мастер Т.Жамьянсүрэн “Шунхан барын Ганжуур”, “Өлзийт хааны захидал” зэрэг түүхэн дурсгалт бүтээлд хийсэн судалгаандаа үндэслэж гаргасан байна.

Тус үзэсгэлэнгээс энэ цагийн каллиграфын нэрт уран бүтээлчдийн уран бичлэгийн ур чадвар, дотоод ертөнцийг нэгэн зэрэг тольдох боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн өнгө-2” үзэсгэлэн дэлгэж байна

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.