Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Хаан” хөрөг бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Хаан” хөрөг бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг24/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын их шүтээн Их Монгол Улсын далай их Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаадын судалгааг үеийн үед дэлгэрүүлэн судалж олон нийтэд таниулах нь Монгол улсын иргэн бүр, түүний дундаас уран бүтээлчид, судлаачдын хувьд туйлын хүндтэй бөгөөд бахархал билээ.

Энэхүү бахархлыг түгээн дэлгэрүүлэх таниулах зорилготой “Хаан” хөрөг бүтээлийн үзэсгэлэнг өнгөрсөн бямба гараг /2025.02.22/-аас эхлэн “Чингис хаан” музейн нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд дэлгэлээ.

Үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхэн сурвалж, зохиол бүтээлийг судлан, Тайванийн Тайпэй хотын үндэсний музейд хадгалагдаж буй Их Монгол Улсын гурван үеийн Чингис, Өгөөдэй, Хубилай гурван их хаадын эш хөрөг (Юань гүрний ордны Монгол зураач Хорихусун), Юань гүрний ордны зураач Лю Гуандаогийн “Хубилай хаан авд мордсон нь” бүтээл, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Чингис хаан”, “Өвгөн хуурч” зэрэг түүхэн бүтээлүүдийг үндэслэн судалж, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Т.Одон, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач А.Ууганбаяр, уран барималч Ж.Түмэнчулуун нар өөрийн оюун санаа, дүрслэл, зохиомжийг боловсруулан уран зураг, уран баримлаар хаадын дүрийг бүтээж, олон нийтэд хүргэж байна.

Үзэсгэлэнгээс нийт 20 гаруй уран бүтээлийг үзэж сонирхохоос гадна Их хаадын дүрүүдийн төрх, зан байдлыг урлагийн бүтээлээр хэрхэн илэрхийлснийг үзэх боломжтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.