Нээх сайхан болзоонд явах юмсан чамтай
Нэрээ хэлэн гараа сунган ичингүйрэх юмсан
Хөтлөлцөн хотын гудмаар алхах юмсан
Хацар дээрээ зөөлөн үнсүүлэх юмсан …
Чамайг санаад унтаж чадахаа байсан
Чиний зүг зүрх хүчтэй цохилох болсон
Чимээ чагнан утсаа харан харуулдаж
Чимэг гоёлгүй шүлэг бичин хүлээдэг болсон…
Хийсвэрлэн төсөөлж бодолдоо хүлэгдэн
Хайрын түүх чамтай бичилцмээр байна
Хараад л баймаар тэр дулаахан төрхийг
Хүсээд байна чамаар чанга тэврүүлэхийг…
Бороотой үдэж шүхэр доор чихэр амтлан
Бундан зүрхний хэмнэл алдахыг хүлээн
Бие сэтгэлээ айдсаас чөлөөлж сул тавиад
Битгий яваач гэж шивнэх үгэнд уусах юмсан…
Даруухан инээх харцанд чинь нүд дальдчаад
Дэндүү удаан хүлээсэн сэтгэлийн бүс алдуурч
Даарах биеэ хайранд чинь төөнөн төөрүүлж
Дуугаа хураан чимээгүй хэсэг зогсох юмсан…
…………………………………………….Кана.Б