Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа
Оддын амьдрал

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

Урлаг Урлаг31/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сэ Ронтой 14 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээлэл нийгмийг олон сарын турш бужигнуулсан. Насанд хүрээгүй хүүхэдтэй үерхэж, магадгүй амиа алдахад нь хүргэсэн байх магадлалтай гэж шуугисаар Ким Сү Хёны жүжигчний замнал өндөрлөх шахаж, олон ивээн тэтгэгч гэрээгээ цуцалсан билээ.

Тэгвэл Цагдаагийн газраас жүжигчин Ким Сү Хён “Хүүхэд хамгаалах хуулийг” зөрчөөгүй гэдэг нь бүрэн тогтоогдсон тул албан ёсоор сэжигтэн биш боллоо гэж зарлалаа. Талийгаач Ким Сэ Роны гэр бүлээс гаргасан бэлгийн хүчирхийллийн хэрэг бодит байдалтай нийцэхгүй, зохиомол зүйл байлаа гэжээ.

Хэргийн хамгийн гол баримт болох аудио бичлэг нь хиймэл оюунаар бүтээсэн эд болох нь тогтоогджээ. Тиймээс Сондоны Цагдаагийн газраас хэргийг Прокурорд шилжүүлэлгүй хаасан байна. Мөрдөн байцаагч нар Ким Сү Хёныг Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь уулздаг байсан гэх мэдээллийг нэгд нэгэнгүй шалгаж дуусаад хуурамч мэдээлэл гэж үзжээ.

Талийгаач Ким Сэ Роны гэр бүл “Garosero Research Institute” хэмээх юүтүүб сувгийн блогчин Ким Се Ый нар тэдний ярианы бичлэгийг тараасан ч бичлэг дээрх жүжигчин бүсгүйн хоолойг хиймэл оюунаар хийсэн байлаа. Блогчин Ким Се Ый энэ бичлэгийг ашиглан, олон нийтэд Ким Сү Хён буруутай мэт харуулахыг оролдож байв. Өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд Ким Се Ыйг хуурамч мэдээлэл цацсан хэргээр баривчилсан. Түүний шүүх хурал наймдугаар сард болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.