Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Өндөр Гэгээн Занабазарын өмнө анзааралгүй орхигдсон дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

Өндөр Гэгээн Занабазарын өмнө анзааралгүй орхигдсон дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг12/04/2025Шинэчлэгдсэн:12/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадралын хувийн цуглуулгаар байгуулсан “Чингис, Монголын өв соёл” музейн сан хөмрөгөөс Өндөр Гэгээн Занабазарын оюун санааны өв болох судар ном, соёмбо үсгийн дурсгалууд, Жанлав Цогзол судрын хувилбарууд, хөрөг зургууд, эд зүйлс, Бурханы шашны холбогдолтой дурсгалуудыг багтаасан мянга орчим биет үзмэрүүдийг, Халхын Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд соёлт үзэгч судлаачид, уран бүтээлчдэдээ дэлгэн толилуулж байна.

Тус үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ивээлээр гаргаж судалгааны эргэлтэд оруулж цаашид ном болгон хэвлэх юм. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь Бурхан шашны олон төрөл зүйлийг хамаарахын зэрэгцээ урьд өмнө анзааралгүй орхигдсон, хэвлэлд нийтлэгдэж байгаагүй дурсгалуудаас бүрдсэн аж.

Монголчууд Өндөр Гэгээнийхээ оюун санааны өв, биет дурсгалыг улсын музейнүүдэд хадгалагдаж байгаа алт шармал, хүрэл цутгуур бурхад, хэдэн жилийн өмнөөс нээсэн Сарьдагийн хийдийн шавар бурхдаар хязгаарлан ойлгож ирсэн байдаг. Өндөр Гэгээн нь монгол үндэстний Бурханы шашны тэргүүн, мөн дараа төрлүүдийн анхдагч тул асар их өв үлдээж, өвлүүлэн уламжлуулж, хөгжин цэцэглүүлэх урлахуй ухаан, судар номын дэг суурийг тавьсан алдарт хүмүүсийн нэг юм.

Тиймээс энэхүү үзэсгэлэн нь түүний түүхэн гавьяаг таниулахад энэ мэт хувийн цуглуулагчдын гар дээр хадгалагдаж байгаа өв дурсгалуудад ач холбогдол өгч олон нийтэд танилцуулж, судалгааны эргэлтэд оруулах нь цаг үеийн шаардлагаас урган гарч байгааг онцлон тэмдэглэж байна.

Энэ өдрүүдэд цуглуулагч нь үзэгч, судлаачидтай Өндөр Гэгээний өвийн талаар яриа өрнүүлэн бэхэн зургаа зурж, үзмэрүүдээсээ тайлбарлах юм. Үзэсгэлэн энэ дөрөвдүгээр сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

23/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх

22/04/2026
Үзэсгэлэн Урлаг

Сурагч Б.Отгонбаатар “Урлахуй” үзэсгэлэнгээ дэлгэлээ

21/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Надтай гэрлээч” шоуны бүртгэл эхэллээ

23/04/2026

Хан Ган Нобелийн шагнал хүртсэнээс хойш анх удаа уншигчидтайгаа уулзав

23/04/2026

“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

23/04/2026

“Үндэсний ялагч” моно жүжгийн улсын уралдаан ирэх сард болно

23/04/2026

Зая гэгээний хийдийн цогцолбор

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.