Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч Н.Сонинбаяр “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ
Үзэсгэлэн

Уран бүтээлч Н.Сонинбаяр “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

Урлаг Урлаг17/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран зургийн галерейд уран бүтээлч Н.Сонинбаяр “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ.

Н.Сонинбаяр нь “Хөх нар” Монголын орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, арт координатор юм. Тэрбээр уран бүтээлийн гараагаа 2021 онд тус төвийн зохион байгуулсан “Булаг” арт кемп хөтөлбөрөөр эхлүүлж, түүнээс хойш “For those who lost” хамтарсан үзэсгэлэн (2022), “Зүүн Арт” (2022), “UBIMAF” (2022), “Сэлэнгэ” арт кемп (2022), “Artweek” (2021, 2023), “Street Photography Exhibition 01” (2023), “Bluesun” (2025) зэрэг үзэсгэлэн, олон улсын солилцооны хөтөлбөрүүдэд оролцож гэрэл зураг, видео арт, медиа арт, өрөг урлаг зэрэг орчин үеийн урлагийн олон төрлөөр уран бүтээлээ туурвисаар байгаа юм.

“Тал нутгаас тавхайн чинээ” үзэсгэлэнд эх орноо эрэлхийлж, илэрхийлэх Монгол хүний сэтгэл, эмзэглэлийг тээн өөрийн дурандаа буулгасан түүний 80 орчим гэрэл зургууд болон медиа артын бүтээлүүд дэлгэгджээ.

Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.