Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Монголд тоглолтоо хийх гэж буй Taeyang гэж хэн бэ
Reels

Монголд тоглолтоо хийх гэж буй Taeyang гэж хэн бэ

Урлаг Урлаг28/04/2025Шинэчлэгдсэн:28/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Өмнөд Солонгос ын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч анхны энтертайнмент компани болох “Evandis Entertainment”-аас К-поп урсгалын хамгийн том төлөөлөл, Өмнөд Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн, дуучин Taeyang-ийн тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж буй. Эл тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх зургаадугаар сарын 21-нд болно.

Taeyang гэж хэн бэ

Taeyang буюу Дон Ён Бэ 1988 оны тавдугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын Ужинбү хотод төржээ. Харин түүний тайзны нэр болох Taeyang гэдэг нь солонгосоос орчуулбал “нар” гэсэн утгатай аж. Тэрбээр 12 настайгаасаа “YG Entertainment”-д бэлтгэгдэж, зургаан жилийн турш бэлтгэгдсэний эцэст дебютээ хийжээ. Бэлтгэгдэж байх үедээ нас чацуу G Dragon-той сайн найзууд болж, GDYB нэртэй хамтлаг байгуулахаар төлөвлөж байсан ч “YG Entertainment”-аас “Big Bang” хамтлагийг байгуулахаар шийдэж, эл хамтлагийн бүрэлдэхүүнд тэд багтсанаар гоцлол дуучин, гоцлол бүжигчний үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Англи, япон, испани хэлээр ярьж, дуулж чаддаг тэрбээр 2008 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд 2010 онд анхны соло цомгоо “Solar” нэртэйгээр гаргаж, 2014 гаргасан “Rise” цомгоороо “Billboard World Albums Chart”-ыг тэргүүлж, “Billboard 200” жагсаалтад багтаж, дэлхийн хөгжмийн зах зээлд асар өндөр амжилт үзүүлсэн юм. Үргэлжлүүлэн 2017 онд “White night” цомгийг сонсогчдод хүргэсэн бөгөөд “Billboard” сэтгүүлд түүнийг “Маш ховор K-Pop, R-B од” хэмээн тодорхойлсон байдаг. Хамгийн сүүлд тэрбээр 2023 онд “Down to Earth” хэмээх EP цомгоо олны хүртээл болгожээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.