Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»“Dronex Mongolia-2025” дрон жолоодлогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт эхэллээ
Мэдээ

“Dronex Mongolia-2025” дрон жолоодлогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт эхэллээ

Урлаг Урлаг29/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хэгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч8 Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 24, 25-ний өдрүүдэд “Буянт Ухаа” спорт ордонд зохион байгуулсан.

Тэгвэл энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт “Dronex Mongolia-2025”  дрон жолоодлогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохмон байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 150 хүүхэд авхаалж самбаа, мэдлэг чадвараараа өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “Дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэглийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд нэн эрчимтэй нэвтэрч байна. Иймээс бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд маань энэ хөгжлөөс хоцорч хэрхэвч болохгүй гэж миний хувьд боддог юм

Байгаль цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник технологийг бүх салбарт өргөнөөр ашиглах, харилцаа холбоо мэдээлэл технологийн салбар нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг нэвтрүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай болохын тулд боловсон хүчнээ бэлтгэх нь нэн чухал болоод байна.

Иймд дроны өндөр технологийг нэвтрүүлэх, өргөнөөр ашиглах, чадварлаг оператор нисгэгчдийг бэлтгэх, хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэл чухал үүрэгтэй юм” гэж онцоллоо.

Нисгэгчгүй нисэх хэрэгчлийн өсвөрийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, санаачлагч Дархан-Уул аймгийн өсвөрийн “Хурдан клуб” хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо

04/11/2025
Мэдээ Урлаг

Профессор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олголоо

24/10/2025
Мэдээ Урлаг

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

17/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашьяны ярианд NASA хариу өгчээ

04/11/2025

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Догшин Иваны есөн метр өндөр хөшөөг босгожээ

04/11/2025

ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй

04/11/2025

Уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа ялгардаг дуучин Ч.Мишээл

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.