Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Жанрайсаг” бүтээл шилдгээр шалгарлаа
Гэрэл зураг

“Жанрайсаг” бүтээл шилдгээр шалгарлаа

Урлаг Урлаг30/04/2025Шинэчлэгдсэн:30/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэрэл зураг сонирхогч болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааны ялагчдыг өчигдөр тодрууллаа. Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг харуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилготой эл уралдааны шилдгийн шилдгээр гэрэл зурагчин Б.Жамъяндоржийн “Жанрайсаг” бүтээл шалгарчээ.

Харин шилдэг гэрэл зургаар Дорнод аймгаас оролцсон А.Анхбаярын “Хэрлэн голын үер”, Сэлэнгэ аймгаас оролцогч Б.Бүрэнбаатарын “Манай гэрт тавтай морил” зэрэг бүтээлийг тодруулсан байна. Мөн энэ төрөлд Б.Эрдэнэбатын “Найзууд”, А.Ахжолын “Гэмгүй зүрх”, Э.Батхүүгийн “Нарны алга”, Э.Мөнхчулууны “Аж байдал 2”, Б.Төрбатын “Нүүдэлчин” зургийг шилдгээр шалгаруулсан аж.

Уралдаанд нийт 1000 орчим бүтээл ирүүлснээс Улаанбаатар, баруун, зүүн, төв, хойд, хангай, говь гэсэн долоон бүсийн төрөлд тус бүр нэг гэрэл зургийг шилдгээр нэрлэсэн нь энэ юм. Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран 15-34 насны гэрэл зураг сонирхогч болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааныг хамтран зохион байгуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

“Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ

30/09/2026
Гэрэл зураг Урлаг

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.