Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Солонгон гүүр” хамтарсан үзэсгэлэнг ирэх бямба гараг /2025.06.07/-т 18:00 цагт “Монгол” арт галерейд нээнэ.
Энэ үзэсгэлэн нь энэ онд анх удаа зохион байгуулагдаж буй Улаанбаатар биенналийн хүрээнд багтаж буй онцлог үзэсгэлэн юм.
Монгол, Өмнөд Солонгосын нийт 34 уран бүтээлчийн оролцоотой уг үзэсгэлэн нь хоёр орны уран бүтээлчдийн үзэл санаа, дуу хоолой, арга барил, ур ухааныг нэг орон зайд харилцуулан, соёл урлагийн харилцааны шинэ гүүрийг байгуулж байна.
Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь эх нутаг, үндэс язгуур, түүхэн эргэцүүлэл, ахан дүүсийн холбоо, соёлын шилжилт, байгаль орчны өөрчлөлт, хувь хүний мэдрэмж зэрэг олон талт сэдвийг хамарсан бөгөөд Монгол зургийн болон Солонгосын уламжлалт нарийн дэг, арга барил бүхий суурьтай шинэлэг илэрхийлэл, бодит дүрслэл бүхий чадвар, орчин үеийн урлагийн олон талт хэлбэрүүдээр өргөжсөн сэтгэлгээний ур, техник хосолсон холимог техник, өрөг урлаг, медиа бүтээлүүд багтах ажээ.
“Солонгон гүүр” үзэсгэлэн нь бодит ба төсөөллийн зааг дээр уран бүтээлчдийг уулзуулан, орон зай ба цаг хугацааг холбосон шинэ сэтгэлгээний орон зайг нээж байгаагаараа онцлог юм. “Солонгон гүүр” үзэсгэлэнгийн хүрээнд дараах зохион байгуулагч, дэмжигч байгууллагууд ажиллаж байна.
Үзэсгэлэн зургаадугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.