Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Л.Ганболд бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо дэлгэлээ
Үзэсгэлэн

Л.Ганболд бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо дэлгэлээ

Урлаг Урлаг20/07/2025Шинэчлэгдсэн:20/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ХО урлагийн орон зайд уран бүтээлч Лундаагийн Ганболд “Заримдаа хүсдэг аниргүй” бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн баасан гараг /2025.07.18/-т дэлгэлээ.

Марс / M.A.R.S олон улсын хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Австралийн Сидней хотын дуурийн театрын зураач, абсракт, ланд арт, видео арт, контемпорари чиглэлээр бүтээлүүдээ туурвидаг, монголд төдийгүй олон улсад хэдийн танигдсан Гаваа буюу Ганболд нь 2021 оноос “Орон зай, цаг хугацаа” сэдвийн хүрээнд нэгэн шинэ төслийг эхлүүлж, цаашид цувралаар толилуулах эрэл хайгуулын өвөрмөц шийдэл, шинэ техник, өнгө солигдон хувирах гурван хэмжээст бүтээлүүдээ толилуулж байна.

Орчин цагийн хэллэгтэй, абстракт минималист хэв шинжийн, холимог техник ажиллагаатай  түүний бүтээлүүд монгол хүний сэтгэлгээний онцлог, хязгааргүй уудам тал нутгийг санагдуулам, сэтгэл оюуны аниргүйн эрх чөлөөний илэрхийллээс төрсөн 40 гаруй бүтээлүүдээ Австралийн Сидней хот дахь урландаа туурвиж эх орондоо дэлгэн үзүүлэхээр ирээд байна.

Эл үзэсгэлэнд нийгмийн хурдтай шилжилт хөдөлгөөний үрээр даяарчлагдсан завгүй хотын амьдралын хэмнэлд хэдийн дассан бидний “дотоод ертөнцөд” орон зай олгож, гагц оюуны мэлмийгээр нээх хоёр бус гурван хэмжээст уран зураг, хэлбэргүй хэлбэрийн тухай хүүрнэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна

13/02/2026
Үзэсгэлэн Урлаг

“Өвөрхангайн урчууд” үзэсгэлэнд модон сийлбэрийн 70 гаруй бүтээл дэлгэлээ

12/02/2026
Үзэсгэлэн Урлаг

ОХУ-д “Чингис хааны хойч үе ба Орос” үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ

09/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Snoop Dogg-ийн өвлийн олимп дахь загварлаг, дэгжин хувцаслалтууд

13/02/2026

Ким Кардашьян, Льюис Хэмилтон хоёр болзож эхэлжээ

13/02/2026

Амралтын өдрүүдээр “Дон Кихот” балет тоглоно

13/02/2026

Италийн соёл, загвар, дизайны шилдэг бүтээлүүд Монголд

13/02/2026

Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна

13/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.