Зүгээр л намайг хайрла
Зүрх сэтгэлээ бүхлээр нь чамдаа өгмөөр байна би
Зүггүй жаахан охин шиг жаргалтай инээмээр байна би
Зөвхөн чиний төлөө хорвоог туулмаар байна би
Зөнгөөрөө би төгс жаргалтай амьдармаар байна
Дандаа намайг хайрла
Далай шиг цалгисан хайраа чамдаа л өгмөөр байна би
Дахиж олдохгүй амьдралаа дүүрэн жаргалтай өнгөрүүлмээр байна би
Дурлалд шатаж дураараа би гүймээр байна
Дуулим хорвоог дуулж инээж өнгөрүүлмээр байна би
Ганцхан намайг хайрла
Гараас чинь хөтлөөд хорвоог хамтдаа туулмаар байна би
Гараа дэлгээд цээжиндээ чамайгаа тэвэрмээр байна би
Гал шиг дүрэлзэж, од шиг гялалзаж явмаар байна би
Гарцаагүй үнэн амьдралаа цэх шулуун өнгөрөөмөөр байна би
Үнэнчээр намайг хайрла
Өглөө бүр зөөлөн уруулаа үнсүүлж сэрмээр байна би
Үдэш бүр чамдаа тэврүүлж эрхэлмээр байна би
Үнэгчлэн байгаа хүүхэд шиг зүүдээ тайван манамаар байна
Үргэлж хамт үлгэр шиг би амьдармаар байна.
Хайрла намайг хайрла
Хүйтэн өвөл аагим зуныг ажралгүй би давмаар байна
Халуун сэтгэлээ хөргөөж би ганцаардмааргүй байна
Хийсч ирдэг зовлон жаргалыг итгэл дүүрэн давмаар байна
Харамсаж цөхрөлгүй хорвоог би дуусгамаар байна
Эргэлзэлгүй намайг хайрла
Эрх хүүхэд шиг хэлээ хазан эрхлэн жаргамаар байна
Эгэл намдуу төрхийг чинь би эрхэмлэн дээдэлж явмаар байна
Энгэртээ нааж авийлэн чамайгаа жаргаамаар байна
Эрхэсийн дор чамтайгаа л хамт амьдармаар байна би
Зүгээр л намайг хайрла
Зөн совиндоо итгэж зүрх сэтгэлээ дагамаар байна би
Жинхэнэ хайр байдгийг бусдад би нотолмоор байна
Зүүд биш амьдрал гэдгийг өөрөө би мэдэрмээр байна
Зовох эрхгүй жаргах эрхтэй биздээ би
www.URLAG.mn