Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ч. Төгсжаргал : Зүгээр л намайг хайрла (шүлэг)
Утга зохиол

Ч. Төгсжаргал : Зүгээр л намайг хайрла (шүлэг)

Урлаг Урлаг20/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
love-happiness-girl-heart-valentines-1920x12009543222292014-03-20-11-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Зүгээр л намайг хайрла
Зүрх сэтгэлээ бүхлээр нь чамдаа өгмөөр байна би
Зүггүй  жаахан охин шиг  жаргалтай инээмээр байна би
Зөвхөн чиний төлөө хорвоог  туулмаар байна би
Зөнгөөрөө би төгс  жаргалтай амьдармаар байна

      Дандаа намайг хайрла
Далай шиг цалгисан хайраа чамдаа л өгмөөр байна би
Дахиж олдохгүй амьдралаа дүүрэн жаргалтай өнгөрүүлмээр байна би
Дурлалд шатаж дураараа би гүймээр байна
Дуулим хорвоог  дуулж инээж өнгөрүүлмээр байна би

      Ганцхан намайг хайрла
Гараас чинь хөтлөөд хорвоог  хамтдаа  туулмаар байна би
Гараа дэлгээд цээжиндээ чамайгаа тэвэрмээр байна би
Гал шиг дүрэлзэж,  од шиг гялалзаж явмаар байна би
Гарцаагүй үнэн амьдралаа цэх шулуун өнгөрөөмөөр байна би

      Үнэнчээр намайг хайрла
Өглөө бүр зөөлөн уруулаа  үнсүүлж сэрмээр байна би
Үдэш бүр чамдаа тэврүүлж  эрхэлмээр байна би
Үнэгчлэн байгаа хүүхэд шиг зүүдээ тайван манамаар байна
Үргэлж хамт үлгэр шиг би амьдармаар байна.

      Хайрла намайг хайрла
Хүйтэн өвөл аагим зуныг ажралгүй би давмаар байна
Халуун сэтгэлээ хөргөөж би ганцаардмааргүй байна
Хийсч ирдэг зовлон жаргалыг итгэл дүүрэн давмаар байна
Харамсаж цөхрөлгүй хорвоог би дуусгамаар байна

      Эргэлзэлгүй намайг хайрла
Эрх хүүхэд шиг хэлээ хазан эрхлэн жаргамаар байна
Эгэл намдуу төрхийг чинь би эрхэмлэн дээдэлж явмаар байна
Энгэртээ нааж авийлэн  чамайгаа жаргаамаар байна
Эрхэсийн дор чамтайгаа л хамт  амьдармаар байна би

      Зүгээр л намайг хайрла
Зөн совиндоо итгэж зүрх сэтгэлээ дагамаар байна би
Жинхэнэ хайр байдгийг бусдад би нотолмоор байна
Зүүд биш амьдрал гэдгийг өөрөө би мэдэрмээр байна
Зовох эрхгүй жаргах эрхтэй биздээ би

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026
Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.