Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»XX зууны эхэн үеийн монголын түүх, соёл франц зурагчны дуранд
Үзэсгэлэн

XX зууны эхэн үеийн монголын түүх, соёл франц зурагчны дуранд

Урлаг Урлаг04/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Франц зурагчны нүдээр 1912-1913 оны монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн Улаан гэр галерейд гарч байна.

Монгол дахь Францын ЭСЯ-наас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгээс XX зууны эхэн үеийн монголын түүх, соёлтой танилцах боломжтой.

Францын нэрт энх тайвныг эрхэмлэгч, хүмүүнлэг үзэлтэн Альберт Кан дэлхийн уламжлалт соёл, нийгмийн дүр төрхийг түүхэнд үлдээх “Манай гаргийн архив” төслийг санаачлан 1909-1931 онд 60 гаруй оронд гэрэл зурагчдыг илгээжээ. Энэхүү төслийн хүрээнд гэрэл зурагчин Стефан Пассе 1912-1913 онд Монголд ирж, тухайн цаг үеийн нийгмийн байдал, ахуй амьдрал, соёл уламжлалыг гэрэл зурагт буулгасан юм. “Зам жим үгүй улс” хэмээгдэж байсан Монголд 1912, 1913 онд аялах нь аюултай, хүнд аялал агаад Манжийн эзэнт гүрэн нуран унасны дараа Халх Монголчууд эсэргүүцэн боссон цаг үе байлаа. Гэрэл зурагчин Стефан Пассе эхлээд Хятадын хилээр, дараа нь Оросоор дамжин Монголд нэвтэрч чаджээ.

Үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургууд өнгөрсөн зууны эхэн буюу улс орныг эрс өөрчилсөн хувьсгалын өмнөх үеийн монголчуудын амьдралыг тусгасан ховорхон баримт гэдгээрээ онцлогтой.

Тус үзэсгэлэнд тухайн үеийн улс төрийн донсолгоог агуулгаар нь харуулахын зэрэгцээ газар нутгийн олон өнгө төрх, нүүдэлчин амьдралын хэв маяг, шашин шүтлэг ард иргэдэд ихээр тархсан байдал, хувцаслах соёл, уламжлалын талаарх гэрэл зургуудыг дэлгэжээ. Тухайлбал, “Монгол айл”, “Нийслэл хүрээний өндөр тушаалтан”, “Шоронгийн хоригдлууд”, “Халх эхнэр” зэрэг тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг харуулсан гэрэл зургуудыг энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Уг гэрэл зургуудын эх хувь Франц Улс дахь Альберт Канын музейд хадгалагдаж байгаа юм.

Тус гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг хүртэл олон нийтийн хүртээл болно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.