Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг11/08/2025Шинэчлэгдсэн:11/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойн хүрээнд зориулсан “Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнгөрсөн баасаг гараг /2025.08.08/-т нээлээ.

Уг үзэсгэлэнг “Шадар түшээ соёлын элч” сангийн санаачилгаар “Коруна” Монгол-Чех хэл, соёлын төв хамтран зохион байгуулж буй юм.  Үзэсгэлэнд хоёр орны харилцааны түүх болон уг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн төлөөлөл, Элчин сайд нар, ахмад дипломатууд, ЭСЯ-ны хамт олон болон эрхмүүдийн гавьяа зүтгэлийг ховор гэрэл зураг болон түүхэн баримтуудаар бүрдүүлэн харуулжээ.

“Шадар түшээ соёлын элч” сангийн тэргүүн П.Батцогт, “Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн, бидний аав Ч.Пүрэвдоржийн нэрэмжит “Шадар түшээ соёлын элч” сан аавынхаа эх орондоо хийж бүтээж, санаачлан эхлүүлж байсан ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү үзэсгэлэнг монголын төрийг төлөөлөн дэлхийд дуу хоолойгоо хүргэж, хоёр орны харилцаанд үнэт хувь нэмэр оруулсан ахмад дипломатчид, Элчин сайд нар, ЭСЯ-ны хамт олон болон тэдний алдар гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, хүндэтгэн дурсах зорилгоор соёлын болон түүхэн баримтыг дэлгэж байна. Ташрамд дурдахад, миний хадам аав, С.Цоггэрэл Монгол Улсаас БНЧУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 2009-2013 онд ажиллаж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ эрин үед тэлэхэд үнэт хувь нэмрээ оруулсан төрийн зүтгэлтэн билээ. Мөн хоёр орны харилцаанд 75 жилийн туршид чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн 75 түүхэн гэрэл зураг, анхны эх баримтуудыг дэлгэснээрээ онцлогтой” гэв.

Хоёр улс 1950 онд дипломат харилцаа албан ёсоор тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д  2025 онд хийсэн төрийн айлчлалаар хоёр орны харилцааны түвшинг шат ахиулан Иж бүрэн түншлэлд хүргэсэн нь хоёр улсын харилцаа улам бэхжиж байгаагийн илрэл юм.

Тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Су Хён Филиппиний брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.