Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Орос Баяр” үзэсгэлэнг олны хүртээл болголоо
Үзэсгэлэн

“Орос Баяр” үзэсгэлэнг олны хүртээл болголоо

Урлаг Урлаг18/08/2025Шинэчлэгдсэн:18/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, уран зургийн мастер Г.Баярын “Орос Баяр” хүндэтгэлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн их танхимд өнгөрсөн баасан гараг /2025.08.15/- т дэлгэлээ.

Энэхүү үзэсгэлэн 1994 онд зохион байгуулсан уран бүтээлийн үзэсгэлэнгээс хойш 31 жилийн дараа олны хүртээл болж байгаа юм. Үзэсгэлэнд Уран зургийн галерейд хадгалж буй 30 гаруй бүтээлээс 15-ыг нь, мөн гэр бүл, хувь хүмүүсийн хадгалж байсан бүтээлээс дэлгэжээ. Архангай аймгийн Булган сумд төрж өссөн уран бүтээлчийг орос царай төрхтэй болохоор нутгийн ард түмэн нь “Орос Баяраа” хэмээн дууддаг байсан тул үзэсгэлэнг ийн нэрлэжээ.

Монголын Урчуудын Эвлэлийн хороо, Уран зургийн галерей, зураачийн шавь, гэр бүлийнхэн хамтран зохион байгуулсан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хүү Б.Энхбаатар нь дурсамжаа хуваалцахдаа, “Аав минь маш нийтэч, урлаг соёлынхонтой нас харгалзахгүй дотно нөхөрлөж явсан. Манай гэрт нэр алдартай олон зохиолч, яруу найрагч, уран бүтээлч ирж, ярилцаж суудаг байлаа” гэсэн юм.

Уран зургийн мастер Г.Баяр И.Репиний академид 1968 онд диплом хамгаалахдаа Оросын агуу яруу найрагч А.С.Пушкинийг монгол газар нутагт хөл нүцгэн зогсож буйгаар зурсан байдаг. Тухайн үедээ хөл нүцгэн гишгүүлж зурсан хэмээн зэмлүүлж байсан ч дипломоо онц хамгаалжээ. Болгарын зургийн сургуулийг дүүргэсэн хүү Б.Амараа аавынхаа хамгийн сүүлд, 1993 онд зурсан “Улаан морь” зургийн хуулбарыг нь үзэсгэлэнд дэлгэжээ. Энэ бүтээлийн эх хувь нь Япон Улсад байдаг аж.

МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Х.Пүрэвжав ярихдаа, “МУБИС-д Г.Баяр багшийн ангид 1971 онд сурч байлаа. Залуу багш, уран бүтээлчид ихийг олж харах, сурах нөхцөл бүрдүүлэхээр гэр бүл, хүүхдүүдтэй нь ярилцаад үзэсгэлэнг гаргасан. Багшийн бүтээлүүдээс алга болсон зураг олон бий. Үзэсгэлэнд бүтээлийнх нь гуравны нэгийг л дэлгэлээ. Маш олон зураг үлдсэн. И.Репиний академийг 1960-аад онд төгссөн түүний школ уран бүтээлд нь шингэж үлдсэнээрээ онцгой юм” хэмээв.

“Орос Баяраа” үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Зүймэл үйлүүд” үзэсгэлэн олны хүртээл болж байна

25/11/2025
Үзэсгэлэн Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2025” 14 дэх удаагийн үзэсгэлэнг нээлээ

24/11/2025
Үзэсгэлэн Урлаг

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртлээ

26/11/2025

Хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр Ардын жүжигчин цол хүртлээ

26/11/2025

Академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025

“Avatar: Fire and Ash” кино арванхоёрдугаар сарын 17-нд нээнэ

26/11/2025

“Virtuoso Gala Concert-2025” ирэх сарын 6-нд болно

26/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.