Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Мексикийн ард түмэнд монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг таниулжээ
Үзэсгэлэн

Мексикийн ард түмэнд монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг таниулжээ

Урлаг Урлаг19/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНФУ-ын гэрэл зурагчин Филипп Пакетын “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” гэрэл зургийн үзэсгэлэнг Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотноо Дэлхийн соёлын үндэсний музейд энэ сарын 14-нд нээв.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Өргөмжит консулын дэмжлэгтэйгээр дэлгэсэн тус үзэсгэлэн нь мексикийн ард түмэнд монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, ард түмнийх нь соёл, өв уламжлалтай танилцах боломж олгох, Монгол, Мексикийн ард түмний харилцан ойлголцлыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Үзэсгэлэнд гэрэл зурагчин Филипп Пакет Баян-Өлгий аймаг болон Төв аймгийн Хустайн нуруу, Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан зэрэг байгалийн цогцолбор газарт 2023 онд ажиллах үеэрээ дарсан нүүдэлчин гэр бүлийн хөрөг, говь цөлийн өвөрмөц тогтоц, Алтайн нурууны сүрлэг уулс, бүргэдтэй анчдын дүр төрхийг харуулсан гэрэл зургуудыг толилуулжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Мексикийн Нэгдсэн Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Энрике Артуро Гутиеррес, Дэлхийн соёлын үндэсний музейн захирал хатагтай Алехандра Гомез Колорадо, Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мексикийн Соёлын яам, Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгийн удирдлага, бусад зочин төлөөлөгч оролцлоо.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн хүрээнд болж байгаа аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.