Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Зогсож байгаа морьд” үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Зогсож байгаа морьд” үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг15/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зураач, барималч Монхорын Эрдэнэбаяр “Зогсож байгаа морьд” үзэсгэлэнгээ “Хаан” галерейд нээж, олны хүртээл болгож байна.

Монголын дүрслэх урлагийн орчин үеийн өнгийг тодорхойлж буй уран бүтээлчдийн нэг М.Эрдэнэбаярын уран бүтээлүүдэд үргэлж давтагдан гарах гол сэдэв нь морь бөгөөд ердийн мал амьтан гэхээс илүүтэйгээр монгол хүний сэтгэлгээ, ухамсрын бэлгэдэл болгон дүрсэлдэг. Ингэснээр Монголын уламжлал, соёл, орчин цагийн нийгмийн хоорондын заагийг урлагийн хэлийг ашиглан илэрхийлж чаддаг өвөрмөц сэтгэлгээтэй уран бүтээлч юм.

Энэ талаар Азийн урлагийн мэдээ сэтгүүлд “Монголын уламжлал, нийгмийн олон талт байдлыг зангидаж чадсан, орчин үеийн түүх бүтээгч хүчирхэг дуу хоолой хэмээн үнэлсэн байдаг. Мөн монголчуудын хувьд морь бол гүн ухаан, шашин, уламжлал, оюун санааны салшгүй хэсэг төдийгүй Эрдэнэбаярын уран бүтээл энэхүү өвөрмөц соёлын мөн чанарыг орчин үеийн урлагийн хэлээр чадварлагаар буулгаж байгааг онцлон тэмдэглэжээ.

Түүний бүтээл мөн өвөрмөц техник ажиллагаа, өнгөний шийдлээрээ ялгардгаас гадна зөвхөн өнгө будгаар хязгаарлагдахгүй, шинэ материал, хэлбэр, орон зайг туршин эрэлхийлж эхэлсэн. Байгалийн гаралтай элементүүд, мод бүхий материалыг бүтээлдээ шингээсэн нь нэг талаар судалгаа, нөгөө талаар гүн ухааны илэрхийлэл болтол нь өргөжүүлжээ. Эрдэнэбаяр уран бүтээлдээ өөртөө өндөр шалгуур тавьдаг нь түүний зургийн чанар, уран сайхны гүнзгий түвшинд илт мэдрэгддэг. Энгийн мэт харагдах бүтээлүүд нь анхааралтай ажиглавал гүн ухаарал, нарийн бэлгэдэл, дотоод сэтгэлийн хөдөлгөөнөөр дүүрэн байдаг.

Түүний уран бүтээлүүд зөвхөн Монголдоо төдийгүй АНУ, Энэтхэг, Тайланд, Сингапур, БНХАУ, БНСУ, Швейцар, Хонконг, Камбож зэрэг улсад бие даасан үзэсгэлэн болон олон улсын хамтарсан үзэсгэлэнд дэлгэгдэж, Монголын орчин үеийн урлагийн төлөөлөл болж чадсан нь бахархал төрүүлнэ.

“Зогсож байгаа морьд” үзэсгэлэн есдүгээр сарын 29-ний өдрийг дуустал “Хаан банк” цамхгийн гуравдугаар давхарт байрлах “Хаан” галерейд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлттэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг нээв

23/03/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

20/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.