Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Шилдэг тураах төв /хошин өгүүллэг/
Жүжиг

Шилдэг тураах төв /хошин өгүүллэг/

Урлаг Урлаг03/04/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10mpsize_ART_GA_10_1715706e7032238252014-04-03-11-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Баяр ёслолын байдалтай зассан тайзнаа гял цал хувцасласан хөтлөгч алга ташилтаар угтуулан нахилзан гарч ирлээ.

-Баярлалаа… баярлалаа… Ингээд Монголын хамгийн шилдэг тураах төвийг тодруулах шалгаруулалт эхэлснийг мэдэгдье… Хүрэлцэн ирсэн та бүхэнд ахин баярлалаа… 3а ингээд манай өнөөдрийн шалгаруулалтад манай хамгийн алдартай тураах төвүүд болох “Хулан”, “Синди”, “Хатагтай” гэснээ хөтлөгч түгдэрч, цаасаа ойртуулан хараад,

-“Ганц худаг”… гэсэн тураах төвүүд оролцож байна хэмээн сулхан дуугарахад алга ташилт нижигнэв.

-За ингээд хэмээн хөтлөгчийн дуу ахин цангинаж,
-Одоо тураах төвүүдийн ажлын амжилтыг танилцуулъя. –“Хулан” тураах төв! гэлээ. -Манай энэ хүн… гэж уг төвийн багш хамт гарч ирсэн эмэгтэйг заан,
-Анх ирэхдээ 75 кг жинтэй байсан. Манай хөтөлбөрийн дагуу сарын турш амжилттай хичээллэсний үр дүнд 10 кг турж чадсан хэмээн дуржигнуулав.

-Гайхалтай… Үзэгчид ээ, нэг сарын дотор 10 кг тураажээ… Одоо шалгаж үзье… Та жин дээр гарна уу? хэмээгээд хөтлөгч тэрхүү эмэгтэйн гараас хөтөллөө.
-Яг 65 кг… “Хулан” төвийнхөнд баяр хүргэе. Алга ташилт намжмагц хөтлөгч:
-“Синди” тураах төв гэж зарлалаа.

-Энэ бүсгүй 77 кг байсныг бид нэг сарын дотор 13 кг турааж чадсан гэж “Синди” төвийн багш бардам өгүүлэв.
-Итгэмээргүй юм… Та энэ жин дээр гарна уу… Тийм байна! 63 кг татаж байна… “Синди” төвийнхөн энэ бүсгүйг гайхамшигтай өөрчилж чаджээ… Баяр хүргэе үзэгчид ээ! Нижигнэсэн алга ташилтыг хөтлөгч гараараа занган байж болиуллаа.

-Баярлалаа… Эдгээр төвүүд хүмүүст гоо үзэсгэлэн эрүүл мэнд бас өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн авчирч өгдөг газрууд болж чаджээ… -Одоо… одоо… хэмээн хөтлөгч ээрэв.
-“Ганц худаг”, -“Ганц худаг”-ийг урья. Тайзнаа дүрэмт хувцастай хуяг миссүүд ч атаархам гоолиг биетэй нүдний шилтэй эртэй хамт гарч ирлээ. Ширүүн төрхтэй хуяг эргэн тойрноо харснаа албархаг өнгөөр:

-Энэ хүн бидэн дээр ирэхдээ 80 кг жинтэй байсан юм. Ингээд манайд нэг сар байхдаа 20 кг турж одоо 60 кг болсон хэмээн хэлэв. Үүнийг сонсоод үзэгчид шүүгчид бүгд ангайн гайхаж танхим нам боллоо. Эцэст нь хөтлөгч түрүүлэн сэхээ орж,
-Нээрээ юу? хэмээн арайхийн асуув. Хуягийг толгой дохиход нөгөө эр жин дээр гарсанд заалтуур 60-ийг заалаа.

-Тийм байна хэмээн хөтлөгч хөлсөө арчиж, ганц нэгээр сонсогдож байсан алга ташилт аажмаар адар нурмаар нүргэлсэнд тэрээр давж дуугарах гэж байдгаараа хашгирч гарав.
-Жинхэнэ гайхамшиг!

-“Ганц худаг”-ийнхан хамгийн их турааж дээд амжилт тогтоолоо. Шүүгчдийг шийдвэрээ гаргах хооронд өнөөдрийн сенсаацийн эздээс хэдэн зүйл асууя… “Та” хэмээн хөтлөгч өнөөх гоолиг эрийг өөр лүүгээ татан,
-Илүүдэл жинтэй үедээ танд их хэцүү байсан байхдаа гэж яриа өдлөө.

-Тийм гэж цаадах нь жингэнэсэн нарийн хоолойгоор хариулав.

-Тарган байснаа бодохоос ч аймшигтай байна. Би байнга амьсгаадаж амархан цуцаж хөлөрч, гэдэс тулаад бүр гутлаа ч үдэж чаддаггүй байлаа. Таргалалтаас үүдэлтэй элдэв өвчний шинж тэмдгүүд ч илэрч эхэлсэн. Тэгээд турах гээд янз бүрийн цай, эм бэлдмэл ууж дасгал энэ тэр хийгээд ч нэмэр болоогүй. Тэгтэл ашгүй би авилгалын хэргээр баригдаад, энэ “Ганц худаг”-ийн хамт олон дээр очсон юм. Энд л би ингэж турж чадсан даа.

-Уучлаарай та ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Би төрийн алба хашдаг байсан юм. Энэ завшааныг ашиглаад манай зааварлагч багш нар болох хуяг харгалзагч нартаа баярласнаа илэрхийлье.

-Тийм ээ, ингэж сайхан турсан хүн баярлахаас өөр яахав гэж хөтлөгч түүнийг дэмжлээ.
-Харин одоо та өөрийн тураах төвийн онцлогоос бидэнд танилцуулна уу гэж хуягт хандлаа.

-Хм.., тэгэхээр манайх бол ямар ч төлбөр авдаггүй. Монгол хүний биеийн онцлогт тааруулан боловсруулсан тусгай хооллолт дасгалын дагуу 100% баталгаатай тураадаг. Харин манайд орохын тулд тодорхой болзол нөхцлийг хангах хэрэгтэй байдаг юм.
-Гайхамшигтай… Үзэгчдээ ямар ч төлбөр авдаггүй гэж байна шүү… 3а ингээд шүүгчдийн эцсийн ишйдвэр гарчээ гэхэд танхим ахин нам гүм болов. –“Ганц худаг” ! Монголын шилдэг тураах төвөөр “Ганц худаг” шалгарлаа хэмээн хөтлөгч сэтгэл хөдлөн ориллоо.

-Баяр хүргэе… Цом өргөмжлөлийг гардуулна уу? Ингээд турахыг хүссэн хэн боловч Монголын шилдэг тураах төв “Ганц худаг”-т хандаарай… Мөн хээл хахууль идэн таргалсан сайд дарга нар “Ганц худаг”-аар үйлчлүүлж илүүдэл жингээсээ сална уу… Баярлалаа та бүхэнд… Манай ёслол үүгээр өндөрлөлөө.

Б.Барлас

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.