Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа
Оддын амьдрал

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын шагналт жүжигчин Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргажээ. Эл ном есдүгээр сарын 15-нд худалдаанд гарсан байна.

Куан 2023 оны “SAG Awards”-ын улаан хивсний үеэр олон жил хүндэлж явсан нэгэн алдартай жүжигчнийг олж хараад хамтдаа зураг авахуулахыг хүссэн байна. Тэрбээр өөрийнхөөрөө хөгжилтэй царай гарган зураг авахуулсан боловч нөгөө жүжигчин түүний царайг шүүмжилж, тухайн орой шагнал авахгүй гэсэн утгатай үг хэлсэн хэмээн Куан номдоо бичжээ.

Куан “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тухайн жүжигчний нэрийг яагаад нууцалсан талаараа тайлбарлахдаа, хүмүүс хэн байсныг мэдэхийг хүсэх нь ойлгомжтой ч тухайн хүн хэн байсан нь өөрт нь болсон явдлаас авсан сургамжаас илүү чухал биш гэж хэлсэн байна. Тэрбээр энэ түүхийг номдоо оруулах эсэх талаар хүртэл эргэлзэж байсан аж.

Тухайн үед Куан “Everything Everywhere All at Once” киногоороо “SAG Awards”-ын киноны туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн байв. Тэрбээр эуг шагналыг хүртэж, тус төрөлд “SAG Awards”-ын түүхэнд ялалт байгуулсан анхны ази эрэгтэй жүжигчин болсон юм.

“Everything Everywhere All at Once” киноны дүрээрээ Куан “Алтан бөмбөрцөг”, “Critics Choice Award”, “Gotham Award” болон “Оскар”-ын шилдэг туслах эрэгтэй жүжигчин шагналыг мөн хүртсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026
Оддын амьдрал Урлаг

Ардын жүжигчин И.Одончимэг “Өвөрхангайн алдартан” боллоо

02/11/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лоуренс үс арчилгааны “Mes” брэндийг үүсгэн байгууллаа

31/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Баян-Өндөр сум дахь археологийн дурсгалыг үргэлжлүүлж судална

03/11/2026

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.