Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Барималч Н.Сүхбүрэн ээлжит үзэсгэлэнгээ дэлгэнэ
Үзэсгэлэн

Барималч Н.Сүхбүрэн ээлжит үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлаг Урлаг16/10/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Барималч, керамик бүтээлч Н.Сүхбүрэн “Нэгэн цул” үзэсгэлэнгээ тун удахгүй олон нийтэд хүргэх гэж байна. Таван жилийн өмнө өөрийн бие даасан үзэсгэлэнгээрээ үзэгчдийн сэтгэлд тод мэдрэмж үлдээсэн тэрбээр энэ удаад бүтээлч замналынхаа дараагийн бүлгийг нээж буй нь энэ.

Барималч Н.Сүхбүрэнгийн ээлжит үзэсгэлэн дэлгэгдэнэ (фото 1)

Тэрбээр шинэхэн бүтээлүүдээ урлах явцдаа өөрийгөө болон хорвоог илүү гүнзгий тольдон харж, “Энэ бол миний хорвоог дахин өөрөөр нээж харсан дотоод мэдрэмжүүдээ буулгаж байгаа тухай юм” хэмээн онцоллоо.

Н.Сүхбүрэнгийн бүтээлүүд үргэлж оршихуй, хүн, дотоод сэтгэлгээ гэх мэт сэдвүүдээр туурвигддаг байсан бол энэ удаад хорвоод бид мөнх биш гэдгийг онцлон харуулахыг зорьж хүн гэдэг эгэл жирийн бодгаль, зөөлөн мэдрэмж, цаг хугацааны урсгал, хүний сэтгэлийн хэлбэлзэл зэргийг дүрслэхэд төвлөрчээ. Анх бид ураг дотроо гэрэлгүй орчинд бүрэлдэж эхээс төрхөд өнгө болон байгаль эхийн бүтээсэн хосгүй олон гайхамшигт зүй тогтолтой танилцдаг. Явсаар явсаар бид нэг л өдөр хөрс шороондоо шингэж, эсвэл хумхын тоос болно. Тэр үед бид гэрэл гэдгийг гаднаас бус дотроосоо цацрах тухайд илүү чухалчилж энэ амьдралыг өөрсдийнхөөрөө жаргаана. Сүхбүрэний эдгээр бодлууд түүнийг хүүхэд ахуй цаг руу нь аваачиж тэндээсээ ирээдүй болон үхлийн талаарх оньсого руу аялсан байж мэдэх. Дотоод руугаа өнгийхөд хэдхэн асуултад тэрээр хариулт олохоор зэхсэн нь сайн муугийн тухай бодол, харин тэр асуултын хариуг бүтээл болгон харуулж байгаа нь бас нэг аргын ухаан гэлтэй.

Барималч Н.Сүхбүрэнгийн ээлжит үзэсгэлэн дэлгэгдэнэ (фото 2)
Барималч Н.Сүхбүрэнгийн ээлжит үзэсгэлэн дэлгэгдэнэ (фото 3)
Барималч Н.Сүхбүрэнгийн ээлжит үзэсгэлэн дэлгэгдэнэ (фото 4)

Хийцлэл талаас тэрээр чамин элдэв хэтрүүлэг огт урлаагүй гэдгээ дурдаж хүн байх ухаан их амархан, энгийн байх, тухайн цаг мөчдөө аз жаргалыг мэдрэх тухай гэж харсан түүнд элдэв чамирхалгүй бүтээл хийж байж эдгээр оршихуйг төгс харуулж болох сэдэл ундарчээ. Уран бүтээлчдэд өөрсдийн гэсэн аялал байдаг, энэ аялал урт ч бай богино ч байлаа гэсэн үзэхийн хязгаар аль хүрээд дуусах талаар бид өөрийн совингоороо дүрсэлнэ. Гэнэтхэн Сүхбүрэнээс та энэ дэлхий дээр буцаж төрөх талаар бодсон уу гэж асуухад “Үгүй дээ дараа төрөлдөө хүн болж төрөхгүй гэсэндээ ийм бүтээлүүд хийгээд байгаа юм болов уу” гэж хариуллаа. Тэрээр зарагдсан бүтээлүүдийн тодорхой хэмжээний ашгыг НҮБ-ийн хүүхдийн санд хандивлах юм. Ийм гоё буян дэлгэрүүлдэг байгуулгатай хамтарч байгаа нь их сайхан аз завшаан гэж тэрээр хэллээ. Өмнө нь керамик урлалыг хүүхдүүдэд зааж нэгэн цагт багш хэмээн дуудуулж байсан үе бий. Харин энэ удаад тэрээр багшлах замаа улам өргөсгөн хүүхдүүдэд туслахаа ийн ярилаа.

Бид байгалийн баялагтаа хэт найдаж амьдрахаас илүү урлагаараа дамжуулж хөгжих боломж бий гэдэгт тэрээр үргэлж итгэдэг ба Монголыг дэлхийд таниулах түлхүүр бол бидний залуу ирээдүй хэмээн тодотгон хэллээ. Үргэлж шинийг турших боломж хэн бүгдэд байдаг талаар бид цааш ярилцсангүй нэг л өдөр “яагаад миний баримал керамик байж болохгүй гэж” гэсэн бодлоо бодит болгосон тэрээр өөрөө туршилтаас айдаггүйн тод илрэл биз ээ. ЮНЕСКО-гийн олон улсын уран бүтээлчдийн албан ёсны гишүүн болсон тэрээр дэлхийд данстай олон олон монгол уран бүтээлүүд дэлхийн тайзнаа танилцуулагдаж байгаад сэтгэл ханаж, өөрийгөө ч бусдаас ялгаруулах хүсэл зориг нь бүтээлээр нь дамжин гардаг билээ.

Барималч, керамик артистын “Нэгэн цул” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн төв танхимд аравдугаар сарын 31-нд дэлгэгдэж үзэгчийн хүртээл болох юм. Хүн байхын тухай эгэл оршихуйн мөн чанарыг Сүхбүрэнгийн бүтээлээр тольдон харах та бидний мөчүүд ийн айсуй.

Барималч Н.Сүхбүрэнгийн ээлжит үзэсгэлэн дэлгэгдэнэ (фото 5)
Эх сурвалж: Buro247.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Хувирал” үзэсгэлэнг Португал улсад дэлгэлээ

15/10/2025
Үзэсгэлэн Урлаг

“Шүтээн торгон зураг” үзэсгэлэн дэлгэнэ

13/10/2025
Үзэсгэлэн Урлаг

Сэтгэл зүйн асуудлууд, дотоод мэдрэмжийг илэрхийлэх үзэсгэлэнг толилуулж байна

13/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Meta” компани 13-17 насныхны “Instagram” хэрэглээг хязгаарлах журам боловсрууллаа

16/10/2025

“Black Phone 2” кино олны хүртээл болно

16/10/2025

Барималч Н.Сүхбүрэн ээлжит үзэсгэлэнгээ дэлгэнэ

16/10/2025

Дэлхийн шилдэг стриминг платформуудын нэг “HBO Max” Монголын зах зээлд нээгдлээ

16/10/2025

О.Хонгорзул: Театр сэтгэлийг эмчилдэг

16/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.