Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнд 150 гаруй бүтээлийг онцоллоо
Үзэсгэлэн

“Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнд 150 гаруй бүтээлийг онцоллоо

Урлаг Урлаг20/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын энхийг сахиулагчид Серра Леоне улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгээд 2011 онд ирсэн. Энэхүү үйл явдалд зориулан “Чингисийн баатрууд ирлээ” сэдэвт монгол марк гаргажээ.

Тус маркийг “Чингис хаан” үндэсний музейн “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд дээрх маркаас гадна 1962 он Чингис хааны 800 жилийн ойд зориулан гаргасан Чингис хаан тусгай марк, XVIII-XIX зууны “Болор толь” , Франц улсад 1677 онд бичигдсэн “Чингис хааны түүх” хэмээх түүхийн эх сурвалж,  Ардын зураач Л.Амгалангийн 1990 онд зурсан “Хар зүрхний хөх нуур” уран зураг зэрэг 150 гаруй үзмэр, бүтээлийг дэлгэжээ.

“Чингис хаан” үндэсний музейн баяжилтад 2022 оноос өнөөдрийг хүртэл шилжин ирж, сан хөмрөгт хадгалагдаж байгаа урьд нь олны хүртээл болоогүй шилдэг бүтээлүүдээс уг үзэсгэлэн бүрдэж байна.

Түүх, соёлын өвийг олон нийтэд нээлттэй сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус музейд худалдаж авсан болон хандиваар хүлээн авсан үзмэрүүдээр дэлгэж буй энэхүү үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн дэлгэлээ

24/06/2026
Үзэсгэлэн Урлаг

Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэнгээ дэлгэлээ

23/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Цаг хугацааны өнгө” үзэсгэлэнгээс

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.