Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг04/11/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн түүний мэндэлсэн өдөр намрын адаг сарын 25 буюу арваннэгдүгээр сарын 14-ны өдөр 11.40 цагт “Богд хааны ордон музей”-д нээлтээ хийнэ.

Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү нь оюутан цагаас одоог хүртэл 40 орчим жил Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг шимтэн судлаж, өөрийн уран бүтээлийн сэдэв болгон “21 дарь эх” болон түүний бүтээлүүдийг шаазан, керамикаар урлахаас гадна Монгол ахуй, ёс заншил, түүхэн хүмүүстэй холбоотой шаазан урлал бүтээдэг.

Монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээний мутрын бүтээлүүдийг орчин цагтай уялдуулан түүний дэг сургуулиар шаазангаар урлаж, шаазан урлалаар дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, Монгол үндэсний уламжлалт өв соёлыг ирээдүй хойчдоо таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой “Их Монгол төсөл”-тэй хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 14-21-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Өвлийн үзэсгэлэн-2026” үзэсгэлэнг нээлээ

07/01/2026
Үзэсгэлэн Урлаг

Ритербергийн музей Монголын цаг хугацаагаар аялуулсаар

30/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Богдын нандин” үзэсгэлэнд есөн ховор судрыг дэлгэлээ

30/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026

Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов

07/01/2026

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.