Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнд дархчуулын урласан 50 гаруй бүтээлийг дэлгэлээ
Үзэсгэлэн

“Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнд дархчуулын урласан 50 гаруй бүтээлийг дэлгэлээ

Урлаг Урлаг27/01/2026Шинэчлэгдсэн:27/01/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол дархны “Дуут урлан”  компаниас  “Өв тээсэн үнэ цэн”  үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр /2026.01.26/ нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд эх орноо хайрлах, өв соёлоо хүндэтгэх, дараагийн үедээ гоо зүй, утга агуулгатай үнэт зүйлийг өвлүүлэн үлдээх 50 гаруй бүтээлийг толилуулж байна.

“Дуут урлан”  компанийн захирал Д.Баярхуяг захирал, “Энэ удаагийн үзэсгэлэнд 2025 онд шинээр урласан бүтээлүүдээ түлхүү дэлгэлээ. Монгол эх хүний хайр, энэрлийг уран бүтээлдээ илэрхийлсэн. Эх хүний хайр мөнхийн сэдэв. Үүнтэй холбоотой галын бэлгэдэлтэй, хүүхдээ хөхүүлж буй эхийн энхрий харцыг илэрхийлсэн үндэсний хэв шинжтэй лааны суурийн шинэ загварыг бүтээсэн” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр гал морин жилийн бэлгэдэл болсон, жигүүрт морь, галын дүрслэл, морин туурайн түүхэн утга санааг шингээсэн цом бүтээлийг толилуулж байна. Үүнээс гадна монголчуудын газар ус, лус савдгаа хайрлан тахиж ирсэн уламжлалыг илэрхийлсэн “Цагаан өвгөн Цэрэндүг” зэрэг шинэ бүтээл ч бий. Уран бүтээлч хүн бусдыг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Үзэсгэлэнгийн бүтээлүүдээрээ дамжуулан хүмүүсийг соён гэгээрүүлэх, ухааруулах, бие биеэ хайрлаж хүндэтгэх үзэл санааг түгээхийг зорьж байна” гэв.

Мөн тус компани монголчуудын соёлын үнэт өв болох сацлыг хийж, сацлын соёлыг олон нийтэд таниулж байна. ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулж буй эл үзэсгэлэн хоёрдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Итали Улсад “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв

20/01/2026
Үзэсгэлэн Урлаг

Хайчилбарыг орчин үеийн урлагийн хэлбэр, мэдрэмж рүү ойртуулахыг зорьжээ

17/01/2026
Үзэсгэлэн Урлаг

“Амь цаас” цаасан хайчилбарын үзэсгэлэн дэлгэнэ

14/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын брэндүүд дуучин, жүжигчин Ча Ын Угийн оролцсон сурталчилгаануудаа зогсоож эхэлжээ

27/01/2026

700 гаруй уран бүтээлч хиймэл оюун ухаанд бүтээлээ ашиглуулахаас татгалзлаа

27/01/2026

Сүмоч Б.Мөнх-Оргил Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ

27/01/2026

“Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнд дархчуулын урласан 50 гаруй бүтээлийг дэлгэлээ

27/01/2026

Монгол хөгжмийн цуврал тоглолт “Хурмаст тэнгэр”-т саатаарай

27/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.