Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана
Үзэсгэлэн

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

Урлаг Урлаг04/03/2026Шинэчлэгдсэн:04/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82?
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй уран бүтээлчид хамтран “Бүхэл” хэмээх үзэсгэлэн гаргахаар болжээ. Уг үзэсгэлэн нь Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 7-нд нээлтээ хийж, 16-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэнд 20-60 насны, үе үеийн төлөөлөл болсон 21 эмэгтэй уран бүтээлч оролцож 42 бүтээлээ дэлгэнэ. Уран зураг, зураасан зураг, монгол зураг, керамик, баримал, өрөг урлаг, батик зэрэг олон төрлийн арга ажиллагаа, илэрхийллээр дамжуулан эмэгтэй хүний дотоод ертөнц, мөн чанар, гоо сайхан, оршихуйн тэнцвэрийн тухай олон давхаргат хүүрнэл өрнүүлж буйгаараа онцлог юм.

Урлагийн түүхийн туршид эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо сайхан нь үргэлжид гүн гүнзгий сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Тиймээс эл үзэсгэлэнд уг сэвдийг орчин цагийн уран бүтээлчдийн мэдрэмж, уран сайхны хэлээр дамжуулан цоо шинээр уран зурагт буулгахыг зорьжээ.

Эмэгтэй хүн бүр өөрийн давтагдашгүй гоо сайхан, байгалиас заяасан өгөгдөлтэй байдаг. Тэдгээрт өөр, өөрийн гоо сайхан бий. Үүнийг хүлээн зөвшөөрөх нь хувь хүний оршихуйн үнэ цэнийн тухай ойлголт юм. “Бүхэл” үзэсгэлэнд тавигдах уран бүтээлүүдэд тус санааг тусгаснаас гадна хэт хийсвэрлэл, дэгжин чамирхалгүйгээр хүний дотоод гоо сайхныг хүлээн зөвшөөрөх сэдлийг үзэгчдэд төрүүлэх билээ.

Мөн гоо сайхны тухай ойлголт нь эмэгтэй хүний нас, нийгмийн байр суурь, соёлын ялгаанаас үл хамааран оршин байхуйн давтагдашгүй үнэ цэнийг илтгэж байдаг. Тиймээс ч уг үзэсгэлэн нь гоо зүйн тухай ойлголтыг илүү өргөн хүрээнд эргэцүүлэх боломжийг олон нийтэд олгож буйг онцлон дурдууштай.

Мөн уг үзэсгэлэнг Санхүү банкны эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойг тохиолдуулан тус холбооноос хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.