Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ
Оддын амьдрал

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

Урлаг Урлаг07/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн бизнес эрхлэгч, буяны үйлстэн, кабелийн мэдээний CNN сувгийг үүсгэн байгуулагч Тед Тёрнер 87 насандаа таалал төгссөн тухай тус телевизийн цахим хуудсанд “Turner Enterprises” компанийн хэвлэлийн мэдээг эш татан лхагва гараг /2026.05.06/-т мэдээлжээ. Тёрнер гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэл дунд амьсгал хураасан байна. Тэрбээр таван хүүхэд, 14 ач зээ, хоёр гучтай.

“2018 онд 80 нас хүрэхээсээ сар орчмын өмнө Тёрнер тархины даамжрах өвчин болох Леви биетийн зөнөгрөх өвчин туссан тухайгаа мэдэгдэж байсан юм. 2025 оны эхээр тэрбээр уушгины хатгалгааны хөнгөн хэлбэрээр эмнэлэгт хэвтэж, дараа нь тусгай төвд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн” гэж эмгэнэлийн мэдээнд дурджээ.

Тед Тёрнер сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог байсан бөгөөд 2001 онд үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилготой байгууллагыг хамтран байгуулж, байгаль орчныг хамгаалах янз бүрийн төсөл, санаачилгыг дэмжиж ирсэн юм.

Тёрнер 1938 оны 11 дүгээр сарын 19-нд Охайо муж улсын Цинциннати хотод сурталчилгааны агентлагийн эзний гэр бүлд төржээ. 1960 онд тэрбээр эцгийнхээ компанид ажиллаж эхэлсэн бөгөөд эцэг нь амиа хорлосноос гурван жилийн дараа  агентлагийг удирдаж эхэлсэн байна. Хэд хэдэн радио станц болон Атланта дахь алдагдалтай ажиллаж байсан телевизийн сувгийг худалдаж авснаар Тед Тёрнер “Turner Broadcasting System” хэмээх медиа компанийг байгуулжээ. 1970-аад онд түүний суваг хиймэл дагуулын дохио ашиглан АНУ-ын кабелийн оператор компаниуд руу нэвтрүүлгээ дамжуулж, үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн суваг болсон юм.

1970-аад оны сүүлчээр Тёрнер 24 цагийн кабелийн мэдээний суваг байгуулах санааг олжээ. Тэрбээр CNN сувгийг 1980 онд ажиллуулж эхэлсэн бөгөөд түүний гол онцлог нь мэдээг шуурхай хүргэж, үйл явдлыг шууд дамжуулах явдал байв.

“Time” сэтгүүл 1991 онд Тёрнерийг “үйл явдлын өрнөлд нөлөөлж, үзэгчдийг түүхийн шууд гэрч болгон хувиргасан” хэмээн “Оны онцлох хүн”-ээр тодруулж байжээ. “1990 онд Персийн булангийн дайн дэгдэхэд 24 цагийн мэдээний сувгийн ач холбогдол тодорхой болсон. Дайныг шууд дамжуулсан анхны тохиолдол энэ байсан бөгөөд зөвхөн CNN-ээр шууд дамжуулж байсан юм” гэж телевизийн цахим хуудсанд дурдсан байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.