Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»А.Ананд-Очир ноёны ямбаны дээл
Музей

А.Ананд-Очир ноёны ямбаны дээл

Урлаг Урлаг11/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорноговь аймгийн түүхэнд  хошуу захирч байсан ноёдын эдлэж хэрэглэж байсан хувцас, эд хэрэглэлээс толилуулж байна.

Энэ удаа Мэргэн вангийн хошууны ноён Амгаабазарын ганц хөвүүн Ананд-Очирын өмсөж байсан дээлийг онцоллоо.

Мэргэн вангийн хошууны ард иргэд “Бүдүүн ноён” хэмээн авгайлдаг байсан бөгөөд түүний өмсөж байсан ямбаны дээл, эмээлийн мод зэргээс харахад том биетэй, биерхүү хүн байсныг илтгэдэг байна.

Түүний өмсөж байсан таван луу хээтэй, ёнхор буюу алтан /металл/ утсаар оёсон улаан торгон ямбаны дээл, эмээлийн мод, жийжүү дөрөө нь аймгийн Музей, сургалт судалгааны төвд хадгалагдаж буй.

Эдгээр нь улаан торгон дээр таван лууг ёнхор /төмөр метал) утсаар зүү ороон урласан бөгөөд 220 см урттай, 145 см өргөнтэй, 88 см хормойн өргөн бүхий хэмжээтэй дээл, модоор наамаллаж үдэж хийсэн, намхан бүүрэгтэй, бүүрэгний хоёр талаар гуулийг хөөмөлдөж хээ гаргасан, Манжийн үед хошуу ноёдод олгож байсан эмээлийн мод болон жийжүү дөрөө юм.

Энэ дээлийг ихэвчлэн төрийн үйл хэрэг, дээдсийн хурал, чуулганд өмсдөг байсан бөгөөд дээлэнд луу ороосон нь төрийн үйл хэргийг түвшин амар явуулах, төр бат бэх байхыг бэлгэддэг аж.

Түшээт хан аймгийн Мэргэн вангийн  хошуу нь Манжийн үед одоогийн Дорноговь аймгийн  Сайншанд, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Өмнөговь аймгийн зарим сумыг хамарсан томоохон хошуу байжээ.

Чингэс хааны алтан ургийн ноён Амгаабазарын Ананд-Очир 1890-ээд оны үед хошуу захирч байжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.