Холливудын домогт жүжигчин Роберт Де Ниро Эми Полерын хөтөлдөг “Good Hang with Amy Poehler” подкастад оролцох үеэрээ сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулжээ.
Ярилцлагын төгсгөлд Полер Де Нирог олон жилийн турш өөрийн байр суурь, нэр нөлөөг ашиглан бусдыг дэмжиж, чухал асуудлуудын талаар дуу хоолойгоо хүргэж ирсэнд нь талархсан байна. Түүний хэлсэн үг жүжигчний сэтгэлд хүрч, Де Ниро нулимс дуслуулжээ.
Де Ниро жүжигчний карьер, Нью-Йоркт өнгөрүүлсэн хүүхэд нас болон найруулагч Мартин Скорсезетэй олон жилийн хамтын ажиллагааныхаа талаар мөн ярьжээ.
Өдгөө 83 настай Де Ниро “The Godfather Part II”, “Taxi Driver”, “Raging Bull”, “Goodfellas” зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ кино урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн бөгөөд хоёр удаагийн “Оскар”-ын шагналтан юм.
Тэрбээр мөн “Meet the Parents” кино цувралын шинэ бүтээл “Focker-In-Law”-д Жак Бирнсийн дүрээр эргэн тоглож байгаа бөгөөд кино арваннэгдүгээр сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

