Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 120 дугаар тогтоолоор нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржид Нийслэлийн Хүндэт иргэний тэмдэг, гэрчилгээг гардуулж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ.
Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж “Нийслэлдээ зориулж 1985 онд Улаанбаатарын үдэш дуугаа зохиож байжээ.Тэрээр "Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байна. Би бол нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн цашдаа улам их зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.