Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Э.Гансүхийн “Зүүдлэгдээгүй зүүд” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

Э.Гансүхийн “Зүүдлэгдээгүй зүүд” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг15/11/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ongod_zalarhui6802506282014-11-15-12-55[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч Э.Гансүхийн “Зүүдлэгдээгүй зүүд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн  2014 оны 11 сарын 17-27-ны хооронд Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.

Уран бүтээлч Э.Гансүх 2005 онд ДУДэСургууль монументаль уран зургийн ангийг төгсөж түүнээс хойш идэвхитэй уран бүтээлээ тууривасаар яваа бөгөөд 2010 оноос  ШУТИС-н ҮТДС-н Дизайны ахлах сургуулийн уран зургийн багшаар ажиллаж ирээдүйн уран бүтээлчдийг бэлтгэх их үйлсэд зүтгэж яваа уран бүтээлч юм.

 Тэрээр 10-гаруй жилийн өмнөөс морины шинжийг судлах судалгаагаа эхэлсэн бөгөөд  түүний судалгааны үр дүн уран бүтээлд нь амилан хамгийн энгийн хэлбэр дүрс, тодорхой бэлгэдэл өгүүлэх мэт өнгийг сонгож, бүтээлийн агуулгыг хэт чамирхан тоочихгүйгээр гол санааг үзгчидтэй ярилцах мэтээр бүтээлдээ тусгажээ.

Түүний бүтээлүүдийн гол сэдэв нь монгол түмний бахархал болсон Хүлэг эрдэнэ юм. Тухайлбал  “Хүлэг эрдэнийн шүтээн”, “Босоо хийморь”, “Шүтээн”, “Онгод залрахуй” бүтээлүүдээс морьтон монголчуудын гүн ухааныг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлэн уламжлалт шүтээн зургийн зарчим болоод бэлгэдэл зүйн цогц шийдлийг дүрслэх урлагийн томоохон төрөл болох минимализм урсгалтай хослуулсанаар судалгаан дээр тулгуурлаж хийгдсэн бүтээл болжээ.

 “Зүүдлэгдээгүй зүүд” үзэсгэлэн нь зүүдний ертөнцөд өнгөрсөн одоо, ирээдүй үл хязгаарлагддаг учир өмнөх үеийн өвөг дээдсийн монголч сэтгэлгээг дүрсэлсэн 30 гаруй бүтээлүүдийг энэ үзэсгэлэнгээрээ дэлгэжээ.  

Хүлэг эрдэнийн шүтээн дагасан уран бүтээлчийн зүүдлэгдээгүй зүүдийг хамтдаа зүүдэлцгээе.

Үзэсгэлэнгийн нээлт: 2014 оны 11 сарын 17-ны 18:00 цагт болно. Урлагт хайртай та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уг үзэсгэлэн 2014 оны 11-р сарын 17-27-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.