Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Сайн аавын хүү үеийнхээ залуустай гар нийлэн Монголын урлагт содон бүхнийг хийх нээ
Оддын амьдрал

Сайн аавын хүү үеийнхээ залуустай гар нийлэн Монголын урлагт содон бүхнийг хийх нээ

Урлаг Урлаг07/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3io1902162442015010713503482881812015-01-07-14-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ залууг Ж.Дамдинцэрэн гэдэг. Төгөлдөр хуурч, хөгжмийн онолын багш, "Гэр" Монголын маркетингийн агентлагийн захирал, “Жанцанноров сан”-гийн тэргүүн, “JCI Монгол” байгууллагын 2014 оны ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол модел агентлаг”-ын загвар өмсөгч, “Global Shaper” нийгэмлэгийн гишүүн гээд түүний нэрний өмнөх тодотгол нь үеийнхээ залуусын төлөөл болж яваа нийгмийн идэвхитэй гэдгийг илтгэж байна.

  Тэрбээр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү. Япон улсын 126 жилийн түүхтэй Токиогийн Урлагийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. Монгол Улсаас тус сургуулийг төгссөн анхны оюутан нь байсан гэдгээрээ онцгойрч чадсан нэгэн.

   Эх орондоо ирсэн цагаасаа эхлэн "Гэр Монголын Маркетингийн Агентлаг” хэмээх компанийг байгуулан ажиллаж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа билээ.  

   Хөдөлмөрч залуу маань саяхан Урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдардаг залуучуудын дуу хоолой болж ажилладаг “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тус холбоо нь 10 гаруй салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн ирэх дөрөвдүгээр сард “Монголын урлагийн залуучуудын анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулахын зэрэгцээ олон арван ажлуудыг төлөвлөсөн гэнэ. 

Ямартай ч сайн аавын хүү шинэлэг, содон бүхнийг Монголын урлагийн түүхийн хуудаснаа үеийнхээ залуустай гар нийлж бичнэ гэдэгт итгэлтэй байна. Залуу хүн хийж бүтээх, эрмэлзлэлээр өөдөө тэмүүлж яваа тэр бүхнээ хэрэгжүүлж эхэлсэн ажлаа үр дүнгийн Монголчууддаа харуулаарай Ж.Дамдинцэрэн. 

Эх сурвалж: www.coment.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Оддын амьдрал Урлаг

Николас Кейж Малибу дахь гэрийнх нь ойролцоо үүссэн газрын цөмрөлтийн улмаас зочид буудалд амьдарч байна

05/11/2026
Оддын амьдрал Урлаг

Хейли Бибер хүүгээ төрүүлсний дараа PMDD-ийн хүнд хэлбэртэй тэмцэж байсан тухайгаа ярьжээ

05/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.