Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуухан ээж та бүтэн нойртой хономоор байна уу?
Дуу хөгжим

Залуухан ээж та бүтэн нойртой хономоор байна уу?

Урлаг Урлаг14/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2_700x7004164455382015-01-14-10-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та ээж болсон өдрөөсөө эхлээд л бүтэн нойртой хоноогүй гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Миний хүү одоо ой гарантай. Хөхнөөсөө гараагүй л явна даа. Эрдэмтэд хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөр хооллохыг дэмждэг. Тиймээс л энэ үе хүртэл нь гүрийгээд байгаа хэрэг. Гэхдээ хүүхдээ хөхүүлэхэд учир байна аа. Өөрт тохиолдсон, өөрийн биеэр мэдэрсэн зүйлсээ залуу ээж тантай хуваалцаж байна.

1. Ээж та шөнө дөлөөр сэрсэн хүү, охиноо хөхүүлэхийг урьтал болгодог зангаасаа салаарай. Үүний оронд сайхан бүүвэйн дуу аялж унтуулаарай. Хэрвээ тайвшрахгүй бол өлссөн байж болох талтай. Одоо цадсан гэж бодсон үедээ үргэлжлүүлэн бүүвэйл. Хэрхэвч /гувшуулах/ хөхүүлж унтаж сургаж болохгүй. Ийм занд сургах нь маш буруу. Таны хүү, охин нярайгаасаа ийм занд дасвал олон олон шөнө таныг сэрээж, нойрон дундаа ч хөхсөөр л байх болно. Энэ нь эх хүүхэд хоёрт аль алинд нь тавтай сайхан амрах боломж өгдөггүй.

2. Унтахынх нь өмнө шингэн зүйлс бага өгөөрэй. Бас заавал бие засаж сурга. Энэ нь орондоо нойтогнохоос сэргийлнэ. Нэгэнт ийм дадал зуршилд сургавал танд амар.

Нэмж хэлэхэд шөнө хөхөж унтдаг хүүхдийн шүд эрт цоордог нь үнэхээр үнэн юм байна билээ шүү, залуу ээжүүд минь. Мөн ходоод нь шөнөжин ажиллаж хонодог учраас өтгөний үнэр нь ч илт өвөрмөц болдгийг санаарай. Магадгүй ходоод гэдэсний өвчтэй болох вий дээ гэх эмзэглэл хааяахан төрдөг юм. Шөнөжин хөхдөг хүүгийн минь шүд нь хорхойтчихсон л гүйж яваа. Бас хөхөхгүй л бол унтаж чаддаггүй муу зантай даа. Ийм занд ээж нь л сургасан хэрэг. Хэрвээ та дээрх хоёр зуршлаас татгалзаж чадвал санаснаасаа ч олон хоног тайван сайхан амрах боломжтой. 

Эх сурвалж: Mongoljingoo.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

A$AP Rocky шинэ цомгоороо эргэн ирлээ

22/01/2026
Дуу хөгжим Урлаг

ThunderZ “Гэгээн” клипнийхээ нээлтийг кинотеатрт хийнэ

22/01/2026
Дуу хөгжим Урлаг

Монголын сагсан бөмбөгийн холбоо “Playtime” хөгжмийн наадамтай хамтран ажиллана

22/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Леонардо ДиКаприогийн “Чадвал намайг бариарай” киноны үйл явдлыг санагдуулсан гэмт хэрэг АНУ-д гарчээ

22/01/2026

A$AP Rocky шинэ цомгоороо эргэн ирлээ

22/01/2026

“Торго” загварын ордон 25 жилийн ойн баяраа тэмдэглэхийн сацуу сор бүтээлүүдээ толилуулна

22/01/2026

Эдгар Аллан Погийн “Улаан үхлийн баг” кино болж амилна

22/01/2026

“Netflix” мобайл апп-даа босоо видео нэмж, “TikTok” маягийн контентуудыг хөгжүүлнэ

22/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.