Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 21. Ангараг гараг. Салхины эх одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлагаХүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Азтай өдөр. Ажил хэрэгч хүмүүст ашигтай санал ирж магадгүй учир таны замд үүссэн цаг зуурын багахан бэрхшээлээс болж татгалзсаны хэрэггүй. Уйгагүй ба ухаалаг чанараа гарга. Өнөөдөр нийтийн арга хэмжээ болон баярын арга хэмжээг зохион байгуулахад өндөр амжилт гаргаж магадгүй. Зөвхөн хүүхдүүдэд гэлтгүй томчуудад ч гэсэн баяр хөөр авчрах бага хэмжээний хүүхдийн баяр зохион байгуулж болох юм.
Үхэр (4/20-5/20)
Гэнэтийн таагүй байдлууд нь ажлын хамтрагч болон найз нөхөдтэй харилцах харилцааг түвэгтэй болгож болох юм. Энэ өдөр ямагт төлөв даруу байхыг од гарагс зөвлөж байна. Гадны эмх замбараагүй байдлаас болж таны амьдралын дараагийн мөчлөг тодорхойлогдоно. Энэ нь үүссэн нөхцөл байдлыг урьчилж бодох, үнэлэх боломжийг олгоно.
Хамтатгах (5/21-6/21)
Удирдлага эсвэл хамтран ажиллагсадтайгаа харилцахад таагүй мөн албан байгууллага олон нийтийн байгууллагад хандахад онцгүй өдөр. Найз нөхдийн зөвлөгөө, зуучлал, нөлөө бүхий хүмүүсийн ивээл нь худал байж болох юм. Хайр сэтгэлийн харилцаанд ямар нэг уналт мэдэгдэх боловч урьдын сэтгэл татагдсан хүнтэйгээ гэнэт уулзахыг үгүйсгэхгүй. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл сайжирна.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр нь уран бүтээлийн өсөлтөөр сайн төдийгүй, шинжлэх ухааны мэдлэгийг судлах, гар урлал судлахад сайн өдөр. Өөрийн санхүүгийн байдлыг сайжруулж чадах магадлал өндөр байна. Хайртай хүний халуун тэврэлт сэтгэлийг дулаацуулсанаар та аз жаргалтай байна гэдгээ мэдэрнэ. Өдрийн дэглэм ба амралтын тухай мартаж болохгүй. Аагтай цай эсвэл өтгөн кофе, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Таны амьдралыг үзэх үзлийг ба амьдралын зарчмыг шалгахад хүргэх ачаалалтай өдөр. Магадгүй өнөөдөр таныг өөрийн үзэл санааг баталж хувийн сонирхлыг хамгаалахад хүргэх болно. Хэн нэгний муу нөлөөнд автахгүйг хичээх хэрэгтэй ба сэтгэл санааны байдал муудаж мэднэ.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр удаан хугацааны төлөвлөгөө гаргах хэрэггүй. Анхаарлаа өнөөгийн ажил хэрэгтээ хандуул. Дараа долоо хоногт танд хэтийн шинэ санаа төрж, нөлөө бүхий хүмүүсээс чухал дэмжлэг, санал хүлээн авах магадлал өндөр байна. Дуусашгүй асуудлуудын дунд төөрөхөөс сэрэмжил. Өөдрөг үзэл, урам зоригоо хадгал. Эргэн тойрныхонтойгоо харьцахдаа үнэн сэтгэлээсээ ханд.
Жинлүүр (9/23-10/22)
Үл ойлголцоон, өдөөн хатгалага, амьдралын зарчмыг хамгаалах өдөр. Өнөөдөр ямар нэгэн шинэ зүйлийг оролдох хэрэггүй. Хуучин бичиг баримт, бичиж тэмдэглэсэн зүйлүүдээ эргэн нэг харж үзээрэй эдгээр нь өмнөх үеүүдээс илүү чухал байх болно. Өнөөдөр шийдэхэд хэцүү асуудлууд, шүүхийн асуудалд оролцохоос татгалз.
Хилэнц (10/23-11/21)
Дурын ажлын асуудлуудыг шийдвэрлэхэд таатай өдөр. Ашигтай ажлаас тодорхой хэмжээний ашиг болон хувь хүртэнэ. Хүнд хэцүү цаг хугацаа таныг тайван орхино. Хүчтэй сэтгэл хөдлөл таныг бүрэн таагүй зүйлд автуулна. Тиймээс жолоогоо алдахгүй нь тулд тодорхой цаг хугацаанд завсарлага авах хэрэгтэй. Амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь бүх зүйлд сөргөөр нөлөөлдөг тул аливаа асуудлыг сайтар нягталж амьдралаа хэвийн болгохыг хичээ.
Нум (11/22-12/21)
Сэтгэлзүйн энерги тань хувьсгануур мөн амьсгаа авах өдөр. Энэ өдөр магадгуй холбоо сүлбээ эсвэл шинэ танилтай болно. Магадгүй санхүүгийн хямрал санамсаргүй мөн гэрийнхэн тань урьдчилан тооцоогүй зарлага гаргалаа гэнэ. Үүнд ухаантай хандахгүй бол томоохон гарз гарна. Танаас илүү зохион байгуулалттай, зорилготой байхыг шаардана. Гадагшаа гарч байгалийн сайхныг мэдэр. Түүнээс эрч хүч, зөв энерги, урам зориг авна гэдэгтээ итгэлтэй бай.
Матар (12/22-1/19)
Үйл ажиллагаагаа өөрчлөхөд таатай өдөр. Ажлаа өөрчлөх боломжийг ашиглаад үзээрэй. Магадгүй амжилттай санал ирж магадгүй. Зарим нэг туршлагатай хүмүүсийн хувьд магтаал сайшаал хүртэх нь дамжиггүй. Мөн ажил хэрэгч хүмүүсийн дунд төслүүд амжилттай өрнөнө. Өөрийн туслахдаа анхаарал хандуулалгүй бүү үлдээгээрэй. Сэтгэлийн гүндээ тайвшралтыг олно. Өөрт хамаатай хүмүүсээр еөрийгөө хүрээлүүл. Энэ бүх зүйл таны амьдралд бас нэг шинэ хуудас нэмэх болно.
Хумх (1/20-2/18)
Шинэ соргог мэдээлэл дээр ажилласанаар туршлага хуримтлуулна. Худалдан авалт хийх гэж бүү яар, учир нь худалдаж авсан зүйл тань тодорхой хэмжээгээр сэтгэлд нийцэхгүйд хүрч болзошгүй. Ихэнх хүмүүс мэргэжлийн ажлын хүрээнд сонирхолтой мэдээ нөлөө үзүүлнэ. Магадгүй гуниглал, сэтгэлээр унах, амьдралын зорилгод тань нөлөө үзүүлж болзошгүй тул анхаараарай. Гэр бүлийн хүрээнд үл ойлголцол гарч ирнэ. Үүнийг та дэврээхгүй байх нь цаашдын гэр бүлийн уур амьсгалд сайнаар нөлөөлөх болно.
Загас (2/19-3/20)
Ачаалал ихтэй өдөр. Эмэгтэйчүүдийн хувьд хайр дурлалтай учрах бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжлэх болно. Гэхдээ хэт их чармайх мөн зарим нэг хөнгөн байдал тань нулимс, урам хугаралтаар дуусгавар болно. Харин эрчүүд өөртөө итгэлгүй байх ба зөрүүд байна. Хэрвээ та амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдсэн бол энэ нь нилээн урт хугацааны дараа биелэлээ олох бөгөөд, үр дүнгээ ч өгч эхэлнэ. Оюун санааны болон хувийн амьдралдаа анхаарлаа төвлөрүүл.